Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

Туркийн парламент удаан хугацаанд хойшлуулсны эцэст Шведийг НАТО-д элсүүлэхийг олонхын саналаар дэмжив. Ойрын үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган соёрхон батлах юм.

Цэргийн эвсэлд үл нэгдэх байр суурийг баримталж ирсэн Швед улс нь ОХУ Украинд довтолсны дараа 2022 онд Финланд улсын хамтаар НАТО-д элсэх өргөдөл гаргасан билээ. НАТО-ийн гишүүн орнууд тус хоёр улсыг элсүүлэхийг дэмжсэн ч Турк улс Шведийг Курдистаны хөдөлмөрийн намын гишүүдийг орогнуулж буйд буруутган, энэ үйл явцыг гацаагаад байсан юм. Финланд НАТО-д өнгөрсөн оны дөрөвдүгээр сард элссэн. Өдгөө Унгар улс Шведийн өргөдлийг хүлээн аваагүй үлдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top