Шинийн 1, 2, 3-ны өдрийн ЦАГ АГААР

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

Сар шинийн болон баярын өмнөх өдрүүдийн цаг агаарын мэдээллээс хүргэе.


Хур тунадас: Шинийн нэгэн буюу хоёрдугаар 10-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, шинийн хоёронд буюу 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд нутгийн зарим газар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрнэ. Харин 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.

Цагаан сарын дараагаас буюу хоёрдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатарт ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13,14-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө бүх хэсгээр -9...-14 градус хүйтэн байна. 14-нд хүйтний эрч чангарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top