Дуурийн дуучин Э.АМАРТҮВШИН эх орондоо дуурьд тоглоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

Монгол Улсын Ардын Жүжигчин, "The Lyric's Oscars" шилдэг баритон, дуурийн дуучин Энхбатын АМАРТҮВШИН эх орондоо дэлхийн алдарт Ж.Вердийн "Макбет" дуурьд тоглоно.

У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг "Макбет" дуурь нь түүний хамгийн алдартай эмгэнэлт бүтээлүүдийнх нь нэг бөгөөд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэлзүй, амь насанд хичнээн хор уршигтайг харуулсан жүжиг юм.

 

ДУУРИЙН ДҮРҮҮДЭД

Макбет Э.Амартүвшин (МУАЖ)
Хатагтай Макбет Б.Энхнаран (МУСТА)
Банко С.Бат-Эрдэнэ (МУСТА)
Макдуф М.Даваадорж (МУСТА)
Мальколм Г.Шижирболд (МУСТА)
Фрейлина (Дама) М.Дариймаа (МУСТА)
Эмч Э.Мөнхтөр (МУСТА)
Алуурчин Э.Амарсайн
Үйлчлэгч, Зэвсэгч Л.Пүрэвдорж
Дункан /Үггүй/ Л.Батбаатар
Флинс /Үггүй/ ESM
3 сүнс

Удирдаач Ц.Тэлмүүн-Очир
Найруулагч С.Баттулга
Хөтлөх найруулагч Б.Цэрэндаваа
Зураач О.Баярмагнай

Шулам, элч, язгууртан, үйлчлэгч, дүрвэгсэд, ард олонд найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top