АЛДАРТНУУД | Жан Хёг: Өчигдөр нас барсан хэн нэгний цөхөртлөө хүссэн маргааш бол өнөөдөр

2024 оны 02 сарын 28

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдийн түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдийн түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Жан Хёгийг онцоллоо.


Жүжигчин Жан Хёг буюу Жон Юүн Жүн 1976 оны 12 сарын 20-ний өдөр Өмнөд Солонгосын Бусан хотноо мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Жон Ён Жүн гэдэг. Бусанд өсөж торнисон түүний жүжигчин болох эхлэлийг аав нь тавьсан гэдэг. Ахлах сургуулиа төгсөөд спортын сургуульд элсэхээр төлөвлөж байсан түүнийг аав нь урлагийн сургуульд оруулснаар дэлхий дахинаа хайрлагдсан алдартай жүжигчин болох эхлэлийг тавьжээ.

Тэрээр 1997 онд SBS телевизийн “Модель” буюу “Загварын ертөнц” олон ангит уран сайхны кинонд тоглон жүжигчнээр дебютээ хийж байв.

Энэхүү кино түүнд алдар нэр авчирч, олонд танигдахад нь чухал нөлөө үзүүлжээ. Олны хараанд өртсөн тэрээр өсвөр үеийнхэнд зориулсан "School" цуврал болон “The Best” зэрэг кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд 1999 онд дебютээ хийсэн G.O.D хамтлагийн “To Mother” дууны клипэнд тус тус тогложээ.

 

 

Мөн тухайн онд Жан Хёг "Into the Sunlight" олон ангит уран сайхны кинонд сайхан сэтгэлтэй хэдий ч түрэмгий байдлаараа алдартай Мён Хагийн дүрд тоглосон байна. Кино урлагт хүч сорихын зэрэгцээ TJ хэмээх тайзны нэрээр дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан тэрээр 2000 онд “TJ Project” хэмээх цомгоо гарган хэд хэдэн клипнийхээ гол дүрийг бүтээжээ. 2001 онд түүнд тулаант киноны салбарт хүч сорих завшаан тохиов. Алдарт жүжигчин Шин Мин А-тай хамтран “Volcano High” хэмээх кинонд тоглосон нь тулаант киноны од болоход нь чухал нөлөө үзүүлсэн байна.

2002 онд олны хүртээл болсон “Jungle Juice” хэмээх кино асар их амжилт үзүүлж долоо хоног бүрийн шилдэг киноны жагсаалтыг тэргүүлж байв. Мөн жүжигчин Жан Наратай хамтран тоглосон бидний сайн мэдэх “Сэргэлэн охин Ян Сунь” хэмээн орчуулагдсан "Successful Story of a Bright Girl" хэмээх кино нь түүний нэр хүндийг улам бүр өсгөж гаднын улсуудад ч мөн танигдаж эхэлжээ.

 

 

Та Google-ээс "Jang Hyuk's wife" хэмээн хайвал жүжигчин Жан На Ра гарч ирэх болно. Жан Хёг болон Жан На Ра нар дөрвөн удаа олон ангит кинонд хамтран тоглож, дурлалт хосын дүр бүтээжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэдний хамтран тоглосон "Family" хэмээх кино үзэгчдийн хүртээл болсон билээ.

Жан Хёг 2002 онд пилатесийн багш байсан Ким Ё Жин хэмээх бүсгүйтэй танилцаж, 2008 онд албан ёсоор гэр бүл зохиож хоёр хүү нэг охинтой өнөр өтгөн гэр бүл зохиожээ.

 

 

Жүжигчин Жан Хёг 2002 онд ХонКонгийн нэрт найруулагч Фрут Чаны бүтээл “Public Toilet” кинонд тоглосон нь амжилттай болж, тус кино 2002 оны Венецийн кино наадмаас “Тусгай шагнал” хүртэж байсан түүхтэй.

Хамгийн шилдэгт тооцогдох кино бүтээлүүдэд оролцож байсан тэрээр 2003 онд “Windstruck" кинонд тоглосон нь Япон улсад борлуултаараа тэргүүлж, тус улсад хамгийн алдартай Солонгос кинонуудын нэг болж чаджээ.

 

 

Гэсэн ч түүний карьер дардан үргэлжилсэнгүй. 2004 оны сүүлээр Жан Хёг болон жүжигчин Сун Сын Хон, Хан Жэ Сог нарын хамт харьяа агентлагуудаараа дамжуулан цэргийн алба хаахаас зайлсхийсэн хэрэгт буруутгагджээ. Гэмээ ухаарч, олон нийтээс уучлалт гуйсан тэрээр хоёр жил цэргийн алба хаахаар болсон байна.

Карьер нь тасралтгүй өсөж байх үедээ буюу 2004 онд ийнхүү цэргийн албанд татагдсан тэрээр цэргээс халагдаж ирснийхээ дараа буюу 2006 онд ХДХВ-ын халдвартай охиныхоо хамтаар амьдардаг ганц бие ээжийн амьдралд гэрэл гэгээ болон гарч ирсэн эмчийн дүрийг бүтээсэн нь амжилттай болж нэр хүндээ эргүүлэн авч чаджээ.

Үүний дараа 2008 онд Солонгос, Сингапур, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан бүжгийн урлагийг тулааны урлагтай хослуулсан “Dance of the Dragon” кинонд Сингапурын алдарт жүжигчин Фэнн Вонгийн хамтаар тоглон Холливудэд дэбютээ хийжээ. Тус кинод тоглосон дүрээрээ Жан Хёг “West Hollywood International Film Festival”-аас “Шилдэг эрэгтэй гол дүр” шагнал хүртжээ.

 

 

Япон улсад чамгүй алдаршсан тэрээр тухайн жилдээ 2001 онд дэлгэцнээ гарсан “My Sassy Girl” киноны Япон хувилбарт дүр бүтээжээ. Тус киноны найруулагч жүжигчин Жан Хёгт зориулан Солонгос хувилбарт байгаагүй хэд хэдэн шинэ үзэгдлийг нэмж өгсөн гэдэг. Түүний гадаад улс дахь карьер улам бүр өсөж Тайваний дуучин Элса Хсиаогийн гурван ч дууны клипэнд дурлалт залуугийн дүрээр гарч ирэв.

2008 онд цацагдсан "Robber” болон “Тazza” кинонуудад гол дүр бүтээсэн Жан Хёг тулаант, мелодрам төрлийн хэд хэдэн кинонд мөн дүр бүтээн ямар ч төрлийн кинонд дүр бүтээх чадвартай нэгэн гэдгээ дахин батлан харуулав.

 

 

Түүний 2010 онд тоглосон “The Slave Hunters” кино дэлхий дахинаа алдаршиж, жүжигчнээр карьераа эхлүүлснээс хойшхи хамгийн өндөр үнэлгээг түүнд өгчээ. Түүнтэй 14 жилийн турш хамтран ажилласан ажлын хамтрагч нь Жан Хёгийн тухай “Тэр дүрдээ дүн шинжилгээ хийх тал дээр уйгагүй ажилладаг нэгэн” хэмээсэн бол Жан Хёг “Хэрэв чи алдартай болохын тулд юу хийх ёстойгоо ойлгохгүй байгаа бол амархан бүтэлгүйтэх болно” хэмээж байжээ.

2011 онд Олон улсын Эммигийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшиж, тухайн ондоо “All About Eve" киноны Хятад хувилбарт дүр бүтээж, тус улсад алдартай болов.

Цэрэг татлагаас зайлсхийсэн гэх дуулианд өртсөн тэрээр 2013 онд “Real Man” хэмээх реалити шоунд оролцож эхэлжээ. Тус шоу нь зургаан эрэгтэй алдартныг цэргийн баазад аваачин, сорилтыг хэрхэн даван туулж буйг харуулдаг байна. Карьерийнхаа туршид ийнхүү анх удаагаа реалити шоунд оролцсон тэрээр “Би энэхүү боломжийг ашиглан өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, армийн амьдралыг дахин мэдрэхийг хүсэж байна” хэмээж байсан удаатай. 

Тухайн оны наймдугаар сард Жан Хёг “Халуун цуст хүн” хэмээх өөрийн амьдралаас сэдэвлэсэн эссэ, түүврийн номоо хэвлүүлэн гаргажээ.

 

 

Дебют хийснээсээ хойш нийт 50 гаруй дэлгэцийн бүтээлд тоглосон тэрээр гадна болон дотоодын Кино наадмаас нийт 35 шагнал хүртжээ.

Тэрээр жүжигчний карьерийнхээ тухай:

Бусад жүжигчдийн тухайд уу? Би үүнд нэг их санаа зовдоггүй. Олимптой зүйрлэвэл бид бүгд өөр өөр спортоор хичээллэдэг. Ажиллаж байхдаа хамгийн сайнаараа хийх нь юу юунаас илүү чухал гэж би боддог” хэмээсэн бол зураг авалтаас үүдэн ядрах үедээ яадаг вэ гэх асуултад “Өчигдөр нас барсан хэн нэгний маш их хүссэн маргааш бол өнөөдөр" хэмээн хариулсан нь ихэд алдартай болжээ.

 

 

2019 онд нээлтээ хийсэн “My Country: The New Age” хэмээн түүхэн кинонд Жан Хёг ханхүү И Бан Воны дүрийг бүтээсэн. Уг дүр нь түүний бүх цаг үеийн шилдэг дүрээр хэд хэдэн удаа нэрлэгдэж байжээ.

 

 

Жил бүр тасралтгүй кино уран бүтээлд оролцож байсан тэрээр 2022 онд “The Killer” хэмээх кинонд тоглосон. Тус кино 2022 оны зургаадугаар сард Лос-Анжелес хотод улаан хивсний ёслолоо хийж, Өмнөд Солонгос, Хойд Америкт нэгэн зэрэг цацагдсан. Тухайн оны долоодугаар сард Нью-Йоркт зохион байгуулагдсан 21 дэх удаагийн “Азийн кино наадам”-ын тулаант, адал явдалт кино төрөл дэх шилдэг бүтээлд олгодог “Дэниел Э.Крафт” шагнал хүртжээ.

 

 

Тулаант кино сонирхогч, жүжигчдийн шүтээн болсон тэрээр тухайн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан tvN сувгийн “Super Action” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байжээ.

2023 оны гуравдугаар сард дебют хийснээсээ хойш 26 жилийн турш харьяалагдсан “Сидус” агентлагаасаа гарч байгаа тухайгаа зарласан Жан Хёг наймдугаар сард нь “Express Delivery: Mongolia Edition” буюу “Хүргэлт ирлээ” реалити нэвтрүүлэгт оролцон манай улсад хүрэлцэн ирсэн.

Цаг үргэлж ном уншин, дасгал хөдөлгөөнөөр биеэ чийрэгжүүлэх түүний Монгол хүн мэт моринд эрэмгий, хатуужил, тэвчээртэй байдал нь Монгол үзэгчид төдийгүй олон улсын үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.70.49) 2024 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.70.49) 2024 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
От(66.181.183.72) 2024 оны 03 сарын 10

Үнэхээр сайн жүжигчин, тоглосон дүр болгон нь таалагддаг

3  |  0
Ц(66.181.191.182) 2024 оны 03 сарын 05

Мундаг

3  |  0
зочин(139.5.217.96) 2024 оны 03 сарын 05

Жан Хёг маш их таалагддаг. Тэр ухаалаг, чадварлаг, хүнийхээ хувьд ч их төлөвшсөн санагдсан. Тэр дотроо маш их юм боддог ч илэрхийлж ярихдаа муу юм шиг санагдсан. Биеэ авя яваа байдал нь биширмээр, суралцмаар, илүү дутуу үггүй, эршүүд, их аятайхан.

8  |  0
Dambo(77.24.7.205) 2024 оны 03 сарын 05

Neg tiim eremgii, ershuud goy jujigchin.

4  |  0
Zochin(86.111.138.101) 2024 оны 03 сарын 05

Jan Nara tai togloson kinog uzeh uedee l Olon jilin umnu shuten bushirsen...getel Ene hamgijn suuld zuragt haragdaj kino bol za estoi aimaar aimaar gaihamshigtai.Ene kinonii jujigchin bugd mundag togloson Ch tuuniig iluu gej bishrehgui bhiin argagui l um bileee

1  |  0
zochin(139.5.216.47) 2024 оны 03 сарын 05

Үнэхээр сайн жүжигчин гэж боддог шүү. Солонгост урлагийн ертөнц маш ширүүн өрсөлдөөнтэй гэж сонссон

2  |  0
Top