Техасын “Smokehouse Creek” түймэр 343 мянган га газрыг хамрав

2024 оны 02 сарын 29

Америкийн Техас мужид гарсан хэд хэдэн түймрийн нэг нь хяналтаас гарч, 343 мянган га газрыг хамарч байгаа талаар CNN телевиз мэдээллээ.

Техаст асаж байгаа түймрийг “Smokehouse Creek” гэж нэрлээд байгаа аж. “Smokehouse Creek” түймрийн хамгийн том нь 850 мянган акр буюу 343 мянган га талбайг хамарсан байна.

Гал хөрш Оклахома мужийн нутаг дэвсгэр рүү тархжээ.

Техас мужийн захирагч Грег Эббот байгалийн хүчтэй түймрийн улмаас мужийн 60 тойрогт онц байдал тогтоосон билээ.

Түймрийн тархалтыг одоогоор зөвхөн 3 хувьд нь л зогсоож чадсан талаар CNN телевиз мэдээлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top