MISS WORLD 2024 | Б.Болор "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг 14-т багтжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

 

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг “Miss World” тэмцээн Энэтхэг улсын Нью Дели хотноо 2024.02.20-ний өдөр эхэлсэн.

71 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд манай улсаас “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн ажилттай оролцож байна. 

Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцож буй уг тэмцээний "Авьяаслаг мисс"-ийн шалгаруулалт өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд Монголын мисс Б.Болор шилдэг 14-т шалгаран үлджээ. Энэхүү хэсгийн шилдэг оролцогчоор Тунис улсын гоо бүсгүй шалгарсан бол хоёрдугаар байрт Умард Ирландийн гоо бүсгүй, гуравдугаар байрт Индонез улсын гоо бүсүй тус тус шалгарчээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top