Хайти улсын нийслэлд ОНЦ БАЙДАЛ зарлав

2024 оны 03 сарын 04

Хайтигийн эрх баригчид нийслэл Порт-о-Принц хотын нутаг дэвсгэрт онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ.

Онц байдал хамгийн цөөхөндөө гурав хоног үргэлжлэх аж. Ийнхүү дэглэм зарласан шалтгаан нь нийслэл хотод зэвсэгт бүлэглэлүүдийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотой аж.

“Gazette Haiti” сонинд бичсэнээр тус улсын эрх баригчид эмх журам сахиулж, нөхцөл байдлын хяналтыг сэргээх арга хэмжээ авах зорилгоор нийслэл хотын бүх дүүрэгт гуравдугаар сарын 4-6-ны хооронд 18:00 цагаас 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоох юм байна.

Цагдаа, хууль сахиулахынханд хөл хорионы цагийг дагаж мөрдүүлэх, хууль зөрчигчдийг баривчлахад боломжтой бүх арга хэрэгслийг ашиглахыг зөвшөөрчээ.

Зэвсэгт бүлэглэлийнхэн нийслэл Порт-о-Принц хотод байрлах Хайтигийн гол шоронг эзэлсэн байна. Үүний улмаас хэдэн зуун хоригдол чөлөөтэй болсон аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top