ДЭЛХИЙН ТОЙМ I Германы офицеруудын алдагдсан бичлэгийг жинхэнэ гэв

2024 оны 03 сарын 11

Германы хэвлэлүүд тус улсын цэргийн офицеруудын алдагдсан бичлэгийг жинхэнэ байсан талаар бичиж байна. Офицерууд Крымийн гүүрэн дээр халдлага үйлдэх боломжтой тухай хэлэлцэж буй бичлэг саяхан задарсан билээ. ОХУ-ын талаас энэ асуудалд барууныхныг Украины мөргөлдөөнд шууд оролцож байна хэмээн буруутгасан юм.

Германы хэвлэлүүдэд бичсэнээр, Taurus пуужин ашиглан Крымийн гүүрэн дээр халдлага үйлдэх тухай офицеруудын яриа нь эхний шинж тэмдгээр жинхэнэ гэж харагдаж байгаа аж. Германы Сөрөг тагнуулын газар үүнийг шалгаж байгаа юм. Bild болон Spiegel сонинд бичсэнээр бундесверын дөрвөн офицер Taurus пуужинг Украинд нийлүүлэхтэй холбоотойгоор гарч буй хүндрэлийн талаар мөн ярьж байжээ. Тэд Украины нисгэгч нарыг бэлтгэх болон техникийн бусад асуудлыг хэлэлцэж, Taurus пуужинг ашиглан дайралт хийх Украины байнуудын талаар, тэр дундаа Крымийн гүүрний талаар ярьсан байна.

Хохирлыг хязгаарлах

Уг бичлэгийг тараасан Х сошиал медиа хаягийг Германд хаасан гэж Bild сонинд бичжээ. Spiegel-ийн мэдээлснээр, Германы Батлан ​​хамгаалах яам бий болсонд асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. RT агентлагийн ерөнхий редактор Маргарита Симонян дээрх бичлэгийг цэргийн нөхдөөсөө авсан гэж мэдэгдсэн билээ. Крымийн гүүрэнд цохилт өгөх тухай ярилцаж буй бичлэг нь Германд үр дагаварт хүргэхгүй байх гэж тэрбээр хэлээд "Бичлэгт офицерууд АНУ, Их Британийн армийн талаар дурдаж, тэд удаан хугацааны турш мөргөлдөөнд шууд оролцож байсан гэж ярьсан" гэв.

Үүний дараа Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Оросын тал Германы эрх баригчдаас уг бичлэгийн талаар тайлбар өгөхийг шаардаж байна гэж мэдэгдсэн. Тэрбээр "Бид Германаас тайлбар шаардаж байна. Берлин үүнийг яаралтай хийх үүрэгтэй. Асуултанд хариулахаас зайлсхийх оролдлого нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно" гэж Telegram сувагтаа бичжээ.

Хоёрдугаар сарын сүүлээр Германы канцлер Олаф Шольц Украинд Taurus пуужин нийлүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр Москва дахь бай руу довтолж болзошгүй хэмээн шийдвэрээ зөвтгөжээ.

Орост цохилт өгөх төлөвлөгөө бүр террорист халдлагад бэлтгэсэн явдал

Тэгвэл ОХУ-аас Германд суугаа Элчин сайд Сергей Нечаев “Оросын иргэний дэд бүтцийн объектууд руу цохилт хийх төлөвлөгөө бүр террорист халдлагад бэлтгэхэд оролцсон хэрэг болно” гэж мэдэгджээ. Тэрбээр саяхан алдагдсан Германы офицеруудын ярианы бичлэгийн талаар ийнхүү тайлбар хийгээд “Германы удирдлагад байгаа бүх хүмүүс ийм хандлагатай байдаггүй гэдгийг хэлье... Гэсэн хэдий ч Оросын иргэний дэд бүтцэд цохилт өгөхтэй холбоотой аливаа төлөвлөгөө нь үнэн хэрэгтээ террорист халдлагад бэлтгэхэд оролцох явдал юм гэдгийг тодорхой мэдэж байх ёстой” гэсэн байна.

Германы цэргийнхний алдагдсан аудио бичлэгт тэд алсын зайн тусгалтай Taurus пуужин ашиглан Крымийн гүүрэнд халдлага зохион байгуулах боломжийг хэлэлцэж байв.

Оросын тайлбар

Түүнчлэн энэ сарын 5-нд Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийх үеэрээ дээрх үйл явдлын талаар “Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны гуравдугаар сарын сүүлчээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг хэлэлцээр байгуулахаас татгалзуулж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шахсан. Одоо тэд сөргөлдөөнийг уртасгахын тулд чадах бүхнээ хийж, Киевийн дэглэмд зэвсэг, сумын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тагнуулын мэдээлэл, цэргийн зөвлөхүүдээр хангаснаар үндсэндээ Оростой шууд дайтаж байна” гэсэн юм.

Барууныхан Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгааг нотлох ээлжит баримт бол Германы цэргийн офицеруудын яриа гэж Оросын Элчин сайдын яамны зүгээс мэдэгдээд “Германы цэргийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Крымийн гүүрийг довтлохын тулд дотоодын Taurus пуужингуудыг ашиглах боломжийг хэлэлцэж байсан ярианы бичлэг нийтлэгдсэн. Германы канцлер О.Шольц өөрийн улсыг мөргөлдөөнд зарчмын хувьд оролцохгүй байгаа хэмээн мэдэгдсэний дараахан шүү дээ. Тус бичлэгт цэргийн объектуудад цохилт өгөх тухай биш, харин зорчигч тээврийн галт тэрэг, олон мянган иргэний тээврийн хэрэгсэл өдөр бүр явдаг гүүрийг нураах тухай ярьж байсныг анхаарна уу. Түүнээс гадна, ярилцаж байсан Германы цэргийнхэн тэдний пуужин хүүхдийн цэцэрлэг дээр унаж магадгүй гэдгийг тайвнаар хүлээн зөвшөөрч байв. Мөн германчууд өөрсдөө АНУ-ын болон Их Британийн цэргүүд Украинд аль хэдийнээ байрласан хэмээн мэдэгдсэнээр тэднийгээ өөрийн эрхгүй илчилсэн нь анхаарал татаж байна” гэсэн юм.

Мөн “Ийнхүү Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгаа нь илт байгаа бөгөөд Оросын удирдлагууд энэ тухай нэг бус удаа мэдэгдэж байсан” гэв. Энэхүү илчлэл нь ач холбогдлынхоо хувьд Европын удирдагчдын аль нь ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсныг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний зүйл юм хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэсэн.

Үр дагавар

Германы офицеруудын ярианы бичлэг алдагдсаны үр дагаврын талаар Politico "Германы офицеруудын ярианы бичлэг задарсан нь ОХУ-ын дайснуудын хооронд хагарал үүсгэлээ" гэж бичжээ. Бундесверын өндөр албан тушаалтнуудын хоорондын Крымийн гүүрэнд цохилт өгөх төлөвлөгөөний тухай ярианы бичлэг задарсан нь ОХУ-ыг эсэргүүцэгчдийн дунд хагарал үүсгэж, Германы Канцлер Олаф Шольцын нэр хүндийг гутааж, Киевийн гол зэвсэг олж авах төлөвлөгөөг таслан зогсоосон гэв. "Сүүлийн хэдэн өдөр Москва дайснуудынхаа дунд хагарал тарьж, Германы Kанцлерийг гутааж, Украины гол зэвсгийг олж авах хүчин чармайлтад саад учруулж чадсан" гэж тус хэвлэлд бичжээ.

Өмнө нь Германы Канцлер Олаф Шольц Taurus пуужингийн нийлүүлэлтийн эсрэг удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Гэвч гуравдугаар сарын 1-нд “Россия сегодня” медиа групп болон RT телевизийн ерөнхий редактор Маргарита Симонян Германы Бундесверын өндөр албан тушаалтнуудын ярианы аудио бичлэг болон текстийг нийтэлсэн юм.

Германчууд Крымийн гүүр рүү пуужин харвах "улаан шугам"-ыг давж, Украин дахь мөргөлдөөнд илт оролцогчид болж буй тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.

Германы офицеруудын энэ яриа нь Украиныг тойрсон мөргөлдөөнд барууныхан шууд оролцож байгааг харуулж буйг тэрбээр онцолжээ. Мөн ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, барууны орнууд төлөвлөж, хэрэгжүүлсэн хор хөнөөлтэй үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэлээ. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг бичлэгийн үнэн зөвийг хүлээн зөвшөөрсөн... Германы Батлан ​​хамгаалахын сайд хэлэхдээ, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн Германы армийнхны ярианы ихэнх мэдээлэл олон нийтэд ил болсон байна гэжээ. Гэсэн хэдий ч зарим мэдээлэл нь олон нийтэд зориулагдаагүй хэвээр байв. Тэрбээр энэ бичлэгийн үнэн зөвийг шууд бусаар хүлээн зөвшөөрсөн аж. Харин Германы Канцлер Олаф Шольц энэ бичлэгийг нийтэлсэнтэй холбоотой нарийн, эрчимтэй, шуурхай мөрдөн байцаалт явуулж байна гэж мэдэгдэв.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галт(192.82.65.61) 2024 оны 03 сарын 13

Германууд урьд өмнөхдөө өс өвөрлөж явдаг бололтой санагдлаа ...\nУКРАЙН ч утсан хүүхэлдэйгээ дээрээ залчихсан улс юу ч гэхэв барууны тавиул гөлөг нь сайн самарч байнаа улс орноо

0  |  0
Үнэн(202.126.94.205) 2024 оны 03 сарын 13

Оросууд Украйн ,ЕХ ,АНУ түрүүлж цөмийн цохилт өгөөд энэ дайныг дуусгачихмаар юмөөө....

1  |  1
иргэн(43.228.129.134) 2024 оны 03 сарын 13

ГИТЛEР хэвээрээ юмаа

2  |  0
Балт (66.181.177.41) 2024 оны 03 сарын 13

\nХөсрии немцүүд гаүарын хөрснөөс нэг мөр арчигдаж дуусах н тодорхой боллоо \nЭнэ муу халзан фашист үхэх хоногиин тоо н гүйцжээ

2  |  1
Мөнхжаргал(103.57.93.22) 2024 оны 03 сарын 12

Үнэн байсан ч яадаг юм бэ? Оросууд болохоороо Украины иргэний байгууламжуудыг сүйдлэж болоод буй биз дээ.\nО. Шольцын хувьд дайн үед байх л асуудал. Төөрөгдүүлэлгүйгээр дайн явахгүй

2  |  2
Чадраа(45.117.35.34) 2024 оны 03 сарын 12

О.ШОЛЬЦ Нууцаа алдсанаа хүлээлээ Халзан Г,eроман.Хөндий гоймон(макарон) 2 дэлхийг ангалын ирмэг дээр зогсоолоо\n роман.\n

0  |  1
зочин(183.177.99.226) 2024 оны 03 сарын 12

ЭРХЭМ НОЁН ГЕРМАНИЙ КАНЦЛЕРЬ ОЛЬФ ШОЛЬЦ ОРОСОД ДАЙН ЗАРЛАСАНАА МЭДЭГДЛЭЭ ЭНЭ УДААД АГУУ ГЕРМАН УЛС ОРОСЫН БҮРЭН ЯЛНА ГЭПЭГТ БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙНА ГЭЖЭЭ

3  |  5
иргэн(59.153.114.156) 2024 оны 03 сарын 11

ХЭЗЭЭНИЙ МЭДЭЭ ВЭ

1  |  0
Top