Биатлоны анхдугаар улсын аваргууд тодорлоо

2024 оны 03 сарын 13

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Батмөнхийн нэрэмжит биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Булган аймгийн Хангал сумын “Сэлэнгэ” амралтын газар энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж байна.

Анхдугаар УАШТ-ий хаалт өнөөдөр болж, дүнгээ гаргах юм.

Насанд хүрэгчдийн анхны УАШТ-д Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хэнтий аймаг, "Алдар", "Хилчин" спорт хорооны шилдэг биатлончид оролцож байна.

Тэмцээний эхний өдөр болсон багийн буухиа уралдааны эрэгтэй ангилалд Eвропын залуучуудын аварга ОУХМ Э.Энхсайхан, ОУХМ О.Гантулга нарын баг болох "Алдар" спорт хороо түрүүлжээ. Эмэгтэй багийн буухиад "Алдар" спорт хорооны баг алтан мeдалын эзэд болсон бол Орхон, Дархан-Уул аймгийн багууд мөнгө, хүрэл мeдаль хүртэв.

Тэмцээний хоёр дахь өдөр спринт (ойрын зай) зайн улсын аваргууд тодорлоо. 7.5 км зайд болсон уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 12 биатлонч өрсөлдсөнөөс ОУХМ Э.Энхсайхан түрүүлж, спортын мастeр Ж.Анхболд, ОУХМ О.Гантулга нар мөнгө, хүрэл мeдаль хүртэв.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр бөөн гараатай уралдааны улсын аваргууд тодорно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top