UFC-ийн тамирчин Марк Коулман гэр бүлээ галаас аварч, эмнэлэгт хүргэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 13

 

АНУ-ын хамгийн алдартай UFC-ийн тамирчдын нэг, анхны хүнд жингийн аварга Марк Коулман гэр бүлийнхнээ галын аюулаас аварч, өөрөө хүнд гэмтэл авчээ. 

USA Today сонинд мэдээлснээр Коулманы Охайо мужийн Фремонт дахь гэрт гал гарсны улмаас хүнд гэмтэл авч онгоцоор эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Түүний охин Морган өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Аав маань өвөө, эмээг хоёрыг гэрээс гаргасан ч харамсалтай нь нохойгоо аварч амжаагүй. Тэрээр баатарлаг үйлдэл хийн гэр бүлийнхнээ аварсан ч эмнэлэгт хүргэгдэн үхэл амьдралтай тэмцэлдэж байна" хэмээсэн байна. 

Түүний биеийн байдал хүнд байгаа тухай эх сурвалжууд дурджээ. Коулманы хувьд 1997 онд UFC-ийн анхны хүнд жингийн аварга болж байсан нэгэн. ММА-гийн карьераа эхлэхээс өмнө сонирхогчдын бөхөөр хичээллэдэг байсан тэрээр 1988 онд Охайо мужид болсон NCAA-ийн I дивизионы аварга цолыг хүртэж, 1992 онд Олимпод АНУ-ыг төлөөлөн оролцож байсан. 

2008 оноос UFC-ийн алдрын танхимд түүний нэр байршиж эхэлжээ. 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top