ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 03 сарын 18

Өнөөдөр 2024.03.18.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр. Аруба улсад өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Туркт Галлиполигийн дурсгалын өдөр, Сирид Багш нарын өдөр юм.

Энэ өдөр Францын кино найруулагч Люк Бессон, Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөг, Грэммийн шагналт Айрин Кара, жүжигчин, модель, дуучин Ванесса Уильямс, гитарчин Жерри Кантрелл, Грэмми, Алтан бөмбөрцөгийн шагналт дуучин Куин Латифа, дуучин Адам Левайн, Бразилын жүжигчин Жованна Антонелли, Оросын уран гулгагч, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Алексей Ягудин, Англи, Америкийн жүжигчин Лили Коллинс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтаар Хиагтыг гамингаас чөлөөлжээ. Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг эзлэн авчээ. Журамт цэрэг дөрвөн хороотой бөгөөд хороо бүр 100 цэргийн зохион байгуулалттай байв. Цэргийн жанжнаар Д.Сүхбаатар, хороодын даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, Ч.Базарсад, О.Цэрэндорж нарыг томилжээ.

2010 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай зөвлөмж, тэмдэглэл гаргажээ.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Польш, ЗХУ-ын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулжээ.

1937 оны энэ өдөр Испанийн бүгд найрамдах арми италичуудын цэргийн хүчийг бут ниргэв.

1959 оны энэ өдөр Хавайг захирах гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top