Цасан нурангид өртсөн жуулчдыг “Ми-8” нисдэг тэргээр авна

2024 оны 03 сарын 19

Камчаткад цасан нурангид өртсөн жуулчдыг Оросын Онцгой байдлын яамны “Ми-8” нисдэг тэргээр авахаар хөдөлжээ.

Одоо жуулчид аврагч нарын хамт Семёновск руу дөхсөн бөгөөд нисдэг тэргийг хүлээж байгаа аж.

Камчаткад болж буй цасан шуурганаас болж аврагч нар цасан нурангинаас амьд үлдсэн жуулчид руу хүрэхэд хүндрэл учирч байжээ. Амиа алдсан хоёр жуулчны цогцсыг олсон байна. Цасан нурангинаас амьд үлдсэн жуулчид хөнгөн гэмтэлтэй байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top