16 настай Mzinho-гийн дайралт буюу The MongolZ Ази тивд түүх бүтээлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

Дани улсад болж байгаа “PGL Copenhagen Major-2024” буюу Counter Strike (CS) 2 төрлийн Дэлхийн аваргад Монголын "The MongolZ" баг шилдэг 16 багийн нэгээр шалгарлаа. 

Ази тивийг төлөөлөн оролцож буй "The MongolZ" баг өчигдөр (2024.03.20) тав дахь тоглолтоо буюу дэлхийн аваргын “тулаан”-ы 2-2 хасагдах шатны тоглолтод Бразилын Legacy багийн эсрэг ялалт байгууллаа.  (Ancient 13-9, Anubis 13-6) 

“The MongolZ”-ынхон Legacy-г 2:0 харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарч байгаа нь энэ юм. Энэ амжилт нь тэднийг Монголын төдийгүй Мэйжорын 3 слот авчирсан Ази тивийн анхны баг болгож байна. 

CS2-ын хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024"-д дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Ази тивийн төлөөлөл болон оролцож байгаа юм. 

Ийнхүү Монгол баг дэлхийн аваргын "Elimination Stage" буюу хуучнаар "Legends Stage" хасагдах шатанд анх удаа тоглохоор болсон бол Бразилын баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Тус тоглолтод Дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, "The Mongolz"-ын 16 настай "Mzinho" буюу Б.Аюуш 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ.

2018 оноос хойшхи “Major Top 16”-д орсон Азийн анхны багаар тодроод байгаа "The MongolZ"-ыг цахим спортын мэргэжилтнүүд тивийнхээ, бүс нутгийнхаа түүхийг бүтээж байгааг онцолж, "Цахим спортын ирээдүй" хэмээн шуугиж байна.  
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochid(86.111.136.203) 2024 оны 03 сарын 23

Estoi mundag uzeltslee Manai heden huuhdud,\nBraziliin 2 dahi bagtai Ana,Mana uzeltssen dhuu\ni dandaa tom Zaluustai heden batsaanuud min mundag uzeltssen!!! tsaaduul ni onoonii dabuugaar Olon raundiin daraa hojiloo.manai heden hubguud mash IH turshilga hurimtluulj delhiin dabtsand garsaan ...\n

1  |  1
Зочин(66.181.161.183) 2024 оны 03 сарын 22

Мундаг юмаа. Амжилт!

0  |  0
Хашир өвгөн(122.201.31.219) 2024 оны 03 сарын 23

Энэ бондгор чинь их эр байхнээ. Амжилт!

1  |  0
Зочин (202.126.91.79) 2024 оны 03 сарын 23

Ямар хөөрхөн юм бэ???? Зоригтой байна яадгийн үзэлцээд ямар зодолдох гэж байгаа биш уран бүтээлээр юм чинь ҮНЭХЭЭР ХӨӨРХӨН БАЙНА ШҮҮ АМЖИЛТ

4  |  2
АРД(202.9.40.233) 2024 оны 03 сарын 23

дэлхийн хөгжилтэй хөл нийцэн алхаж байгаа дүү нартай өндөр амжилт хүсье

8  |  2
зочин(103.57.95.12) 2024 оны 03 сарын 23

ямар хөөрхөн хүү вэ одоо дэлхийд ийм хүүхдүүд нэрээ гаргана даа дэлхийтэй хөл нийлүүлэх манай ирээдүй гэж харж байна

5  |  2
Зочин(59.153.113.42) 2024 оны 03 сарын 23

Хэдэн тоглоломын донтон, мэдрэлүүдээр л Монгол мандана даа.

1  |  8
Top