Леонардо ДиКаприо найз бүсгүйтэйгээ СҮЙ тавьсан уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

 

Залуу бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг жүжигчин Леонардо ДиКаприо найз бүсгүй Витториа Сереттитэй сүй тавьсан байж магадгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ. Учир нь түүний найз бүсгүй Витториа зүүн гарын ядам хуруундаа гялалзсан шигтгээ бүхий бөгж зүүсэн байсан нь папарацийн дуранд өртсөн байна. 

Жүжигчин Леонардогийн ойрын эх сурвалж хосууд сүй тавиагүй болохыг баталсан бөгөөд уг бөгж нь Витториагийн олон жилийн турш зүүж байгаа мөнгөн бөгж гэжээ. 

Витториа Сереттигийн  хувьд энэ жил 25 нас хүрч буй. 25 наснаас дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэдгээрээ алдартай Лео харилцаагаа цааш үргэлжлүүлэх эсэх нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

Хосууд өнгөрсөн зунаас хойш болзож байгаа бөгөөд Лео найз бүсгүйнхээ гэрийнхний хамтаар зугаалж буй нь папарацийн дуранд өртөж багагүй шуугиан дэгдээгээд байсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
as(139.5.218.249) 2024 оны 03 сарын 29

Uchigdur l Gigi tei yvaad bsn bzde, shalig sdaa vee

0  |  0
Top