АНУ-д гүүр мөргөсөн хөлгийн баг хөлөгтөө 14 хоног үлдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

АНУ-ын Балтимор хотын гүүрийг мөргөсөн хөлөг онгоцны баг хөлөг дотроо гацсан тухай “Daily Mail” мэдээлжээ.

Тээврийн хөлөг онгоцны хэсгүүдийг цэвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд гүүрний нурсан хэсэг хөлгийн арын хэсэгт унасан тул багийнхан хөлгийн системийн ажиллагаанд хяналт тавих учиртай тул дор хаяж хоёр долоо хоног хөлөг дээрээ үлдэх шаардлагатай гэж тус хэвлэл дамжуулжээ.

Мэрилэнд мужийн Балтимор хотын Фрэнсис Скотт Кийн нэрэмжит “Key Bridge” гүүрийг өнгөрсөн мягмар гарагт ачаа тээврийн хөлөг онгоц мөргөсний улмаас нурсан билээ. Эрх баригчид болсон хэргийг золгүй явдал хэмээн тодорхойлсон. Сингапурын туган дор явж байсан “Dali” ачаа тээврийн хөлөг онгоц Балтимороос Шри Ланкагийн Коломбо хот руу явж байжээ. Хөлгийн багийн гишүүд нь Энэтхэгийн иргэд аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.177.101) 2024 оны 03 сарын 28

Энэтхэгчүүдийн ухаан санаа ингэхэд зүгээр биз дээ?

0  |  0
Top