Хамгийн ашигтай худалдааны төвөөр ”Grand plaza” тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Монголд анх удаа зохиогдож буй Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Энэ удаад Монголдоо л томоохонд тооцогддог худалдааны Grand plaza, Sunday plaza-г сонгон авч “Аль худалдааны төв нь танд ашигтай байдаг вэ” асуулгын дор өрсөлдүүллээ. Тус бүрдээ өөр өөрсдийн гэсэн онцлогтой хоёр худалдааны төвийн төлөө фэйсбүүкчид саналаа харамгүй илгээж 88 хувиар Grand plaza сонгов. Grand plaza-гийн хувьд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хэрэглэгчдийн найдвартай түнш байж, тэдний тав тухтай үйлчлүүлэх орчинг бүрдүүлж чадсан Монголын томоохон худалдааны төв билээ. Харин 12 хувийн саналаар ялагдсан Sunday plaza  худалдааны төв фэйсбүүкчдэд төдийлөн ашигтай санагддагүй бололтой.

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Mongol Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо https://www.facebook.com/MongolFreezone/ хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top