Монголын бүтэн батальон цэрэг дайнд мордоно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

НҮБ-аас тавьсан хүсэлтийн дагуу Кот-д’Ивуарт улсад манай зэвсэгт хүчнийхэн дайчлагдахаар болжээ. Сонгуулийн дараа хоёр Ерөнхийлөгчтэй болж, иргэний дайн дэгдсэн тус улсад НҮБ 2000 цэрэг илгээх аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар манай улсаас 850 хүнтэй нэг батальон цэрэг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Одоо Суданд манай эмнэлгийн баг үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Цаашид манай улсад НҮБ-аас дахин ийм төрлийн "дайны" хүсэлт гаргаж магадгүй гэнэ. Монгол шиг жижиг улс ийм олон дайнд эр цэргээ илгээгээд байх нь хэр оновчтой эсэхийг чухам л цаг хугацаа харуулах болоод байна. Ямар ч байсан манай төрийн өндөрлөгүүд дайнд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаад байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top