Кондолиза Райс өөрийн дүрийг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Кондолиза Райс “30 Rock” нэртэй телевизийн олон ангит инээдмийн цувралд өөрийнхөө дүрийг бүтээхээр болжээ. Ерөнхийлөгч Жорж Бушийн захиргаанд гадаад албыг нь гүйцэтгэж байсан, өдгөө Стэнфордын их сургуулийн улс төрийн ухааны багш, Төрийн нарийн бичгийн дарга асан, 56 настай Кондолиза Райс NBC телевизийн 30 Rock /”30 доргион”, “30 дахь урлан”, “Рокфеллерийн талбай, 30 байр/ гэх ситкомд “хүч үзнэ”. Зураг авалтын талбайд Райсын хамт мэргэжлийн жүжигчид тоглох бөгөөд гол дүрийг бүтээж байгаа Алек Болдуины найз улс төрч бүсгүйн дүрийг Райс бүтээх ажээ. Нэгэн зураглалд тэрбээр “хэрэв салж өгөхгүй бол Владимир Путинд алганы амт үзүүлэхээ амлах” гэнэ. Энэ олон ангит кинонд таван жил тоглож байгаа Алек Болдуин Кондолиза Райстай хамтран ажиллахад сонирхолтой байна гэжээ. Өмнө нь энэ кинонд дэд ерөнхийлөгч асан Альберт Гор тоглосон ба Билл Клинтоны киног бүтээгчид урьсан боловч зөвшөөрүүлж чадаагүй гэнэ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top