Спортын тойм: 14 тамирчин олимпын эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Өнгөрсөн долоо хоногт Монголын болон дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Спортын эргэн тойрон дахь гол гол үйл явдлыг Zindaa.mn сайт уламжлал ёсоор тоймлон хүргэж байна. Хэрвээ мэдээний дэлгэрэнгүйг унших бол гарчиг дээр нь дарна уу.  Спортод элэгтэй Монгол түмэн минь тухлан саатаж, спортын ертөнцөөр zindaa.mn сайтынхантай хамт аялаарай.

 

З.Энхзориг хүрэл медалиар энгэрээ мялаалаа

... Энэ сарын 11-17 нд Армяны нийслэл Ерван хотноо болсон боксын тэмцээнд Монголын  боксын холбооны хоёрдугаар шигшээ багийн  тамирчин ОУХМ З. Энхболд хүрэл медаль хүртэж, 2000 ам. доллараар шагнуулжээ...

 

Оюутнууд жүдод зодоглоно

...Монголын Оюутны спортын Х универсиад их наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр Спортын төв ордны Б зааланд эхэлсэн ба уг тэмцээнд түрүүлсэн тамирчдыг энэ оны наймдугаар сард БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн оюутны зуны спортын XVI универсиад наадамд оролцуулах ажээ...

 

Их мастер Б. Мөнгөнтуул Оросын аваргын төлөө

...Их  мастер Б.Мөнгөнтуул  Москвагийн “Гипроречтранс “ багийн бүрэлдэхүүнд багтан Оросын эмэгтэй шадарчдын багийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байгаа бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар 3.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байна...

 

Муа-тай боксын ДАШД-д манай тамичид өнгөтэй байлаа

...Тайландад саяхан өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах муай-тай боксын тэмцээнд манайхан амжилттай оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж тэмцээнийг “өнгөллөө”...

 

Оюу толгойн алт “Лондонгийн олимп”-д” гялалзана

...Оюу толгойн орд газраас олборлосон зэс, алт тэргүүтнээр хийсэн медаль Лондонгийн зуны 30-р олимпийн тамирчдын энгэрт гялалзахаар болсон бөгөөд “Лондон-2012” олимпийн медалийн загварыг энэ зун олон нийтэд танилцуулах юм байна...

Монголын хөлбөмбөгчид чансаагаа дөрвөөр ахиулав

...Олон улсын хөлбөмбөгийн холбоо шинэчилсэн чансаагаа гаргасан ба чансааг тив, дэлхийн аварга Испанийн шигшээ баг 1857 оноогоор тэргүүлсэн бол Монголын шигшээ баг чансаагаараа дөрвөн байр урагшилж нийт 207 багаас 179-т бичигджээ...

 

Спортынхон ойн баяраа 14 опимпын эрхээр мялаалаа

...Манай улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа энэ үед спортын салбарынхан баяраа 14 олимпын эрхтэй бахдам амжилтаар угтаж байна...

 

Н.Төгсцогт Францын тамирчинд ялагдаж, баг нь шигшээд багтсангүй

...Дэлхийд боксын цуврал /WSB/-ын хагас шигшээд учраа таарсан Гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын хүчин зүтгэдэг Азербайджаны “Баку Файрес”, Францын “Парис Юнайтед” хоёр өнгөрсөн баасан гарагт тоглолт хийсэн ч 0:5-аар хожигдож шигшээд шалгарах боломжоо алдав...

 

Хөлбөмбөгийн одод „том бөмбөг”-нд дуртай аж

...Британийн «Натс» сэтгүүл дэлхийд зартай хөлбөмбөгчдийн халуухан амрагуудын рейтингийг гаргасан ба тэд ихэнхдээ топ-модель, телевизийн хөтлөгч, дуучин бүсгүйчүүдийг амрагаараа сонгодог аж...

 

Хангайн бүсийн аваргууд тодорлоо

...Хүүхдийн спортын 4-р их наадам буюу хангайн бүсийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан ба уг тэмцээнд . Энэхүү тэмцээнд  Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгуудын 100 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин аврагуудаа тодруулсан байна...

 

Волейболын аваргаар ХААИС, ШУТИС-ийн багууд тодорлоо

...Монголын оюутны спортын аравдугаар “Универсиад” их наадмын хүрээнд зохион байгуулагдсан волейболын тэмцээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын танхимд амжилттай болж өндөрсөн бөгөөд  эмэгтэйчүүдийн ангилалд Б.Дорж дасгалжуулагчтай, Э.Уранбаяр ахлагчтай ШУТИС,. эрэгтэйчүүдийн ангилалд С.Амгаабазар дасгалжуулагчтай, Д.Билгүүн ахлагчтай ХААИС-ийн баг тус тус тэргүүллээ...

 

Лондонгийн Паралимпод дөрвөн тамирчин эрхээ аваад байна

...Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаас гурван жүдоч паралимпийн эрхийг авсан төдийгүй Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Б.Ууганхүү, Б.Ганбат нар шагналт долдугаар байрт шалгарсан амжилтаар Лондонгийн олимпын эрх авчээ...

 

“Дуулиан-2020” тэмцээнийг сонирхлоо

...Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Дуулиан-2020” тэмцээний 11 настнуудын аваргын төлөө тоглолтыг өчигдөр Ерөнхий сайд С.Батболд үзэж сонирхож аваргаар тодорсон 24 дүгээр сургууль, удаах байр эзэлсэн “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн багт шагналыг нь гардууллаа. ...

 

О.Гүндэгмаа “хэл”-д оржээ

...Урьд нь тэр олны өмнө гарч өөрийн амжилт болон буудлагынхаа спортын хөгжлийн талаар олигтой юм ярьж чаддаггүй, заримдаа бүр хэлгүй хүн шиг аашилдаг байсан О. Гүндэгмаа саяхнаас хэлд бүрэн орж хэнтэй ч тас тас инээнгээ элдвийг ярьдаг, ямар ч сэтгүүлчийн асуултанд торохгүй хариулдаг болжээ...

 

Б.СЭР-ОД ЛОНДОНГИЙН МАРАФОНД....

...2012 оны Лондонгийн олимпийн марафоны төрөлд анх удаа манай тамирчин оролцохоор болсон ба үүнд  марафон  гүйлтийн спортын шилдэг тамирчин, ОУХМ Б.Сэр-Од багтжээ. ...Засгийн газар

 

Британийн тамирчин бүсгүйчүүд Олимпын төлөө нүцгэлжээ

...Британийн тамирчин бүсгүйчүүд Лондонд болох Олимпын наадамдаа бага ч гэсэн хөрөнгө мөнгө цуглуулах үйлсэд зориулан нүцгэлжээ. ...

 

Лондоны олимпийн дараа боксчид толгойн өмсгөлгүй тоглоно 

...Казахстаны Алмата хотноо энэ сарын 8-9-нд зохиогдсон Азийн олимпийн боксын холбооны ерөнхий ассемблейн үеэр АИБА-гийн Ерөнхийлөгч Чинг Ко Ву Лондоны зуны олимпийн дараагаас сонирхогчдын буюу олимпийн боксын тамирчид шлемгүй /толгойн өмсгөл хамгаалалтгүй/ тоглох болсон тухай мэдээлсэн нь анхаарал татаж байна. ...

 

Э.Мөнх-Очир аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна 

...Монголын самбо бөхийн холбоог олон жил үр бүтээлтэй удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн төрсөн хүү, УИХ-ын гишүүн Мөнх-Очир ноднин жилийн аравдугаар сард аавынхаа ажлыг авснаас хойш анхныхаа тэмцээнийг 2001 оны 4-р сарын 18-20-ы өдрүүдэд зохион байгуулах гэж байна. ...

 

Хошиказе Б.Амармэндийг хэлмэгдүүлжээ

...Сумогийн холбооны удирдах зөвлөлийн онцгой хуралдаан мягмар гарагт болж, манай сумоч Хошиказе Б.Амармэнд болон Хятадын  бөх Сококурай нарыг их спортоос нь хөөх шийдвэрийг гаргасан.боловч Б.Амармэндийн энэхүү мэдэгдлээс Сумогийн холбоо түүнийг өмнө нь зодог тайлахаар болсон бөхчүүдийн адил хэлмэгдүүлсэн нь илт байгаа ажээ...

 

Zindaa.mn сайтын Спортын мэдээллийн алба.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top