Мэргэжлийн хяналтын байцаагч нар бүлэглэж солонгос иргэний 150 мянган ам.долларын барааг хувьдаа завшжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 27

Гудамжны эрүүгийн этгээдүүд битгий хэл тангараг өргөсөн төрийн албан хаагчид хүртэл гадаад иргэдийг залилдаг болжээ. 

 Энэ хэргийн хохироч БНСУ-ын иргэн Пэг Үн Чангтай ярилцлаа.


-Та анх Монголд ямар ажлаар ирсэн бэ. Ямар учраас бизнес хийхээр ирсэн талаар чинь яриагаа эхлэх үү?

 

-Би анх 2008 онд Монголд жуулчлалын шугамаар ирж байлаа. Би моринд маш дуртай учир  Монголд морь унах гэж ирдэг байсан. Ингээд нэлээд хэдэн удаа ирсэн бөгөөд Монголд бизнес эрхлэхээр шийдсэн юм. 2011 оны 11 дүгээр сард би урьдын танил И Хэй Шиг гэх нутаг нэгтнээрээ дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын Мал амьтан, хорио цээр, чанарын  хяналтын улсын ахлах байцаагч Д.Батболдтой танилцсан. Бидний яриа бизнесийн яриагаар үргэлжилсэн бөгөөд  Д.Батболд "Далайн амьтан, байцаа зэргийг Монголд оруулж ирэх цорын ганц эрхийг  би чамд олж өгч чадна” хэмээн итгүүлсэн. Ингээд би Солонгосоос далайн байцаа болон далайн амьтдын бүтээгдэхүүн оруулж ирэхээр түүнтэй тохиролцсон юм.

-Таныг гол хохироосон гэх М.Сандуйжавтай хэрхэн танилцсан бэ?
-Д.Батболд биднийг танилцуулсан бөгөөд тэрбээр "Чи бараагаа оруулж ирэхэд Монголын гаалийн эрх мэдэлтэй хүмүүсийг Солонгост өөрийн зардлаар урьж, дотно танилцах, мөн бизнесийнхээ нарийн ширийн асуудлыг ярилцах хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ дагуу би нутагтаа  очиж сарын дараа М.Сандуйжав, бас эрэгтэй, эмэгтэй  хоёр хүний хамт Солонгост жуулчлах урилга явуулсан.  Ингэж анх М.Сандуйжавтай танилцаж байсан юм. Өөрийгөө гаалийн нөлөө бүхий хүн хэмээн танилцуулж байсан М.Сандуйжав үнэндээ мөн л Мэргэжлийн хяналтын хүн юм билээ. Түүний эрхэлж буй албан тушаал нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Буянт ухаа боомт дахь Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч. Гэтэл тэд надад анхнаасаа энэ тухайгаа хэлээгүй. Өөрсдийгөө гаалийн байцаагч нар гэж хэлж байсан нь намайг залилахыг анхнаасаа зохион байгуулалттайгаар хийж байсан гэж хэлэхээс өөр аргагүй юм.


-Тэднийг Солонгост жуулчлах бүх зардлыг та өөрөөсөө гаргаж байсан уу?
-Өөрийгөө Мэргэжлийн хяналтын нөлөө бүхий эрхэм, мөн далайн амьтныг экспортлох эрхийг өгнө гэж Д.Батболд итгүүлсэн болохоор би Монголоос ирсэн гурван хүнд чадах ядахаараа үйлчилж, зочид буудал, хоол унд, онгоцны зардал зэргийг хувиасаа гаргасан. Бүх зардал нь 15 мянга орчим доллар болсон. Солонгост очсон байх үедээ Батболдоос гадна Сандуйжав ч өөрийгөө "Монголын гаалийн том дарга, чамайг яваандаа Монголд далайн байцаа зарах цорын ганц эрх мэдлийг олгож чадна. Тэр байтугай хил гаалийн асуудлаар санаа зовоод хэрэггүй, барааг чинь ногоон гэрлээр оруулж байх болно” гэж хэлж байсан.

-Та хэдийд бараагаа Монгол руу ачуулсан бэ. Монголд ямар компани бараа бүтээгдэхүүнийг чинь хүлээж авахаар болсон бэ. Гэрээ хэлцэл  хийсэн үү?
-Солонгост байх  үедээ Батболд, Сандуйжав нар монголчуудын дунд элэгний өвчлөл дэлхийд дээгүүрт ордог, тиймээс далайн байцааг Солонгосоос ахиухан ачуулах талаар тохирсон. Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө бизнес хийж байгаадаа би ч баяртай байсан бөгөөд М.Сандуйжав, Батболдын нарын санал болгосноор далайн байцаа явуулахаар би үлдсэн. Бас М.Сандуйужав Улаанбаатарт хүнсний бараа бүтээгдэхүүнээ зарахад нь тусална, амархан борлуулж өгнө гэж амласан учраас түүний эхнэр Д.Нансалнямын "Өгөөмөр Хужирт” компанийн нэр дээр, итгэмжлэл үйлдээд ачуулахаар болсон. Уг нь тэр үед надад Монгол талаас далайн хүнсний бүтээгдэхүүнийг маань Улаанбаатарт зарж өгөх компаниуд байсан боловч Батболд "Чи Сандуйжавын эхнэрийн компаниар бараагаа заруулбал илүү ашигтай” хэмээн ятгасан. Ингээд би долоо хоног орчим тэдэнд үйлчилж, хамтран ажиллах болсон бөгөөд эхний ээлжинд ойролцоогоор 50 мянган ам.долларын далайн байцаа, хатаасан жижиг загас, май загас, далайн бэлэн бүтээгдэхүүн зэргийг ном журмын дагуу Солонгосоос контейнер ачуулж Монгол руу илгээсэн.  Ингэхдээ Сандуйжавын эхнэр Д.Нансалнямтай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу "Өгөөмөр Хужирт” ХХК руу шилжүүлсэн. Эхний контейнер 2013 оны 01 сарын 16-нд Улаанбаатарт буусан. Тэр үед контейнерын зардал, татвар бусад зардлыг оруулаад би хуулийн дагуу шударгаар 45 мянган доллар төлсөн. Гэтэл М.Сандуйжав уурлан "Барааныхаа үнийг яах гэж үнэн зөвөөр бичиж байгаа юм. Тиймээс чи их мөнгө төллөө. Энд 5000 доллар төлж болох байсан. Би бүгдийг зохицуулах байсан юм” гэхээр нь би "Наймаанд шударга хандах хэрэгтэй. Тэгвэл бурхан бидэнд илүү хандах болно” гэж хэлж байсан.

-Эхний бараа чинь хэр борлогдсон бэ. Яагаад дараагийн бараагаа яаравчлан явуулах болсон юм бэ?
-М.Сандуйжав болон түүний эхнэр нь бараагаа зарж дуусаагүй байж ойр ойрхон утсаар ярьж, дахин контейнер явуул гэж шахаж эхэлсэн. Уг нь бизнес хамтран хийж байгаа түншийн хувьд, мөн гэрээнд заасны дагуу бол "Өгөөмөр Хужирт” компанийн захирал Д.Нансалням далайн хүнсний бүтээгдэхүүнийг дор хаяж 70-80 хувь борлогдсоны дараа л дараагийн контейнер ачуулах ёстой байсан. Гэвч тэд ам нийлүүлэн "Бараа чинь сайн зарагдаж байгаа. Дараагийн контейнерыг ачуул. Тэгэхгүй бол хил гаалийн тариф, татвар хоёр дахин өсөх гээд байна” гэж над руу байнга ярих болсон. Ингээд би тэдний хүсэлтээр эхний бараа бүтээгдэхүүнийхээ мөнгө төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй байж дараагийн контейнер далайн хүнсний барааг явуулсан нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монголд буусан. Энэ үед Сандуйжав "Далайн байцаа, загас зэргийг зарахад ямар ч асуудалгүй. Би өөрөө гаалийн хяналт шалгалтын нөлөөтэй хүн, мөн мэргэжлийн хяналтын Батболд найз байгаа учир зарагдаагүй байсан ч гэсэн дэлгүүрүүдээс мөнгийг нь авчихна” гэж итгүүлсэн.  Хоёр ч контейнер бараа явуулчихаад байхад  М.Сандуйжав болон Д.Батболд нар мөн л бараагаа ачуул хэмээн шахсаар байсан тул би гурав дахь контейнерээ ачуулсан. Энэ бараа 2013 оны 04 сарын 10-нд Монголд ирсэн.  Гэвч тэд надад нэг ч төгрөг өгөхгүй, утсаар асуухаар "Бараа зарагдаагүй байгаа” гэх мэтчилэн арга саам хайж эхэлсэн тул би 2013 оны зургадугаар сард Монголд ирсэн.

-Та эдгээр бараагаа ачуулахдаа энэ мөнгөө хувиасаа гаргасан уу, аль эсвэл зээл авсан уу?
-Миний тэдэнд явуулсан бараа бүтээгдэхүүний үнэ  150 мянга гаруй ам.доллар болсон. Харамсалтай нь би энэ мөнгөнөөс буцаад нэг ч төгрөг олж аваагүй. Эдгээр барааг явуулахын тулд би солонгосчуудаасаа мөнгө зээлж, бас дээр нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалан гурван контейнер бараа ачуулсан. Солонгос дахь өр шир нэхэгдэж эхэлсэн учраас би Монголд ирж, М.Сандуйжав, Д.Батболд нартай  уулзахаас өөр арга байгаагүй. Ингээд М.Сандуйжавтай ирсэн даруйдаа уулзаж, учир байдлаа хэлсэн.  Гэтэл тэр  "Энэ жил наймаа жаахан тааруу байгаа, гэхдээ ямар ч байсан мөнгийг чинь өгнө” гэсэн. Гэвч сарын хугацаа өнгөрөхөд мөнгө төгрөг явуулах нь бүү хэл утсаа ч авахгүй байсан учир дахин Монголд ирж Сандуйжавтай уулзахад тэрбээр "Чиний далайн байцаа чинь өндөр үнэтэй юм билээ. Тиймээс үнэ хөлсөө буулга” гэж хэлсэн. Миний хувьд гурван контейнер ачуулсан далайн байцаа, хүнсний бүтгээдэхүүнийхээ мөнгө буюу ойролцоогоор 150 мянган долларын өрөнд орж, бусдаас хүүтэй мөнгө зээлсэн тул хямдруулах боломж байгаагүй. Тэгээд ч эдгээр барааны ханш Солонгост зардаг ханштай адилхан байсан учраас хямдруулж болохгүй байсан. Харин Сандуйжав гадуур жижиглэнгээр барааг нь зарахдаа өөрөө дур мэдэн үнэ нэмсэн байсан.

-Үнэхээр бараа чинь зарагдахгүй байсан юм уу. Яагаад мөнгө төгрөгийг чинь өгөхгүй удаагаад байгаа юм бол?
-Би өнөөдрийг болтол 10 гаруй удаа ирж Сандуйжаваас мөнгөө нэхсэн. Гэтэл тэр уурлаж  "Чиний далайн байцааг авахгүй байна, ойр ойрхон битгий ирж ажил удаад бай” гэж аашилж эхэлсэн. Хэд хоногийн дараа тэд ахин уулзахад "Дэлгүүрүүдэд барааг чинь тавьсан боловч зарагдахгүй байна” эсвэл "Дэлгүүрүүд барааг чинь зарчихаад мөнгийг нь өгөхгүй байна” гэх мэтээр аргацаасаар өдий хүрээд байна. Нэг удаа Сандуйжаваас би мөнгөө нэхэж, өөрөө нутаг орондоо өр зээлэнд орж, байр сууцаа хүртэл банкинд хураалгасан тухай ярихад тэр "Надад мөнгө байхгүй, чи шүүхээр яв. Шүүх, цагдаагаас би айдаг хүн биш. Надад шүүх, прокурор, цагдаагийн том дарга хүмүүс бий. Чамайг тэд солонгос хүн болохоор огт тоохгүй” хэмээн элдвээр доромжилсон. М.Сандуйжавын эхнэр Д.Нансалням нь анх надтай гэрээ байгуулахдаа "Гэрээний 14 дүгээрт, энэхүү бүтээгдэхүүнийг бусдад шилжүүлж болохгүй” гэсэн заалтыг зөрчин, "Булган тээлийн хөндий” гэх компанийн эзэн Ц.Цэрэнпүрэв гэгчид өгсөн болгож, өөрсдөөсөө бултуулахыг оролдож байгаа. Харин Ц.Цэрэнпүрэв болохоор "Таны барааг бүгдийг нь би аваагүй, жаахан далайн байцаа л байгаа” гэдэг бол Д.Нансалням "Битгий манайхаар эргэлдээд бай. Чи тэр Цэрэнпүрэвтэйгээ очиж учраа ол” хэмээн аашилдаг. Тэгэхээр эд нар бараа зарагдаагүй биш, ерөөсөө л миний мөнгийг өгөхгүй хэмээн хоорондоо үгсч, сүүлдээ бүр бие бие рүүгээ чихэж байгаа гэж би бодож байна.

-Хууль, хяналтын байгууллагад хандсан уу. Та одоо Монголд хэрхэн амьдарч байна вэ?
-Одоогоор би мөнгө төгрөгөө олж авахаар Монголд 10 гаруй удаа ирж буцахдаа 30 гаруй мянган доллар зарцуулаад байна. Би нутагтаа очоод ч ажлаа хийх боломжгүй болсон. Орох оронгүй болсон учир найз нөхөд, хямдхан дэн буудлаар хоног өнгөрөөж байгаа. Энд ч гэсэн би монгол найз нарынхаараа дамжин амьдарч явна. Би Солонгосоос  гурван удаа бараа ачуулсан мөртлөө нэг вонны ч ашиг олж ирээгүй хэмээн нутагт маань намайг бас шалгаж байгаа.  Манай улсын хуулиар улсаасаа мөнгө гаргасан бол заавал тодорхой хэмжээний ашиг авчирсан байх ёстой. Гэтэл би өнөөдөр юун ашиг байтугай  өөрийн мөнгөө ч олж авахгүй хэцүү байдалд ороод байна. Одоогоор би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаад, М.Сандуйжав болон Д.Батболд нарыг  шалгаж өгөхийг хүссэн байгаа. Монголын хууль, цагдаагийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шалгаж тогтоон, миний хохирлыг барагдуулж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Эх сурвалж www.ene.mn

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголчууд(103.26.193.16) 2014 оны 07 сарын 28

ЯМаР Ч НОТОЛГООГVЙ юман дээр манай монголчууд ариал хэтэрхий юмаа .УНШААД БАЙХАД Л ХАРБААС Л ЭНЭ СОЛОНГОС ХVНИЙ Л ЛУЙВАРДАХ АРГА НЬ Л БАЙНА ШДЭЭ .ЭНЭ СОЛОНГОС ХVНИЙГ ОМООРЧ БАЙГАА НЬ БАС ШVVХ ЦАГДААГИЙХ НЬ ДVГНЭЛТ ГАРААГVЙ БАЙХАД ИЙМ ЮМ НИЙТЛЭЖ БАЙДАГ, тэгээ л монголчуудыга Муулаал байж бх юмдаа.

0  |  0
irgen(76.95.29.142) 2014 оны 07 сарын 28

tsoohon heden shunliin tulamnuud niileed buhel buten ulsiin hil gailiin ner hund gazart ungaj bna ene chine aria heterch bna soloongost ajilaj amidarch baigaa eleg negt mongolchuudaa bodoh setgelch baihgui ulsiin ner hund ungaad 1 uhriin ever dorigvol 1000 uhriinh dorigdog naad hergees chini bolj hel gaaliinhnii ner hund hosor unj bna anhnaasaa zohion baiguulalttai hereg bna huuli tsagdaa ni shalgaad ene hunii hohirliig ni garguulj mon deerees ni hil gaali uls ornii ner hund ungaasan iim ymnuudiig hiideg gazar ni hiij araga hemjee avch ogoh heregtei

0  |  0
golomt bank(103.9.91.67) 2014 оны 07 сарын 28

Batbold ni uuruu МХЕГ-t Mal ebnelgiin hynaltiin ulsiin ahlah baitsaagch ehner ni Buyant Uhaa HMHA-d bas Mal emnelgiin ulsiin ahlah baitsaagch hiideg shde. Mal emnelgiin baitsaagch nar bj ter dalain garaltai buteegdehuund hynalt tavih ymr shardlaga bainaa. ene ugaasaa zohion baigulalttai,

0  |  0
wowka(202.170.68.162) 2014 оны 07 сарын 28

odoo yaay gehewdee mongolchuud gedeg ard aayaa hayaaaaaaaa vneer iim t1 ulsuud bna shvde

0  |  0
ichij amidar(202.131.231.250) 2014 оны 07 сарын 28

ner nuuree bodddogui balainuud be. adilhan hun bizdee

0  |  0
monglian people bad(103.26.193.18) 2014 оны 07 сарын 28

Ерөнхийлөгч Элбэгдоржид хандах хэрэгтэй.Муусай

0  |  0
zochin(194.230.159.206) 2014 оны 07 сарын 28

Mongoloor duuren hulhi gahai turiin hulgaich nar duurlee bosdog temtsdeg arga bn uu ingeed duusdgiin bh da ard tumen mini

0  |  0
Zochin(112.72.11.116) 2014 оны 07 сарын 28

Ichij amidarmaar uymaa. Toriin alba ner nuureer idej uuj zavshij hanadaggui yasan geech humuus ve.

0  |  0
Bolohgui shuu de ingej(67.163.92.11) 2014 оны 07 сарын 27

Ymar muuhai Mongoloo aldsan hun be?? Ingej bolohgui shuu dee huniig.Adilhan humuus shuu ds.Baga bol yaya gehev het ih munguur huniig ingej Alh bolohgui ee.Hurdan shiidej uguusei mungiig hurdan butsaaj ugch ene hun Ornuusuu salaasai da !! Mongoliin maan huulich nar hurdan shuurhai Unench handanaa .

0  |  0
12(122.254.126.92) 2014 оны 07 сарын 27

Авсан юм бол өгөх хэрэгтэй өгч чадахгүй бол хорьдог газар нь ч гэсэн хориосой. Алдсан хүн 10-н тамтай гэж үнэн юм даа

0  |  0
2(103.26.193.1) 2014 оны 07 сарын 27

Яанаа Ядаж Солонгост байгаа олон Монголчуудынхаа нэр сүрийг бодмоор юмаа. Ер нь 3хан сая хүнтэй МОнголоос юм юм л гарахын. Ямар тэрбум гаран хужаа нар байгаа биш.

0  |  0
FIFA(202.179.26.22) 2014 оны 07 сарын 27

Батболд нь цагдаа дээр очоод Сандуйжав гэдэг хүнийг би огт танихгүй гэж хуцсан байна лээ. Батболд, Сандуйжав хоёрын хүзүү сээрээрээ тэврэлдэж авахуулсан зураг өөр сайтад байсан. Луйварчин бас далан худалч мэргэжлийн залилагчид юм аа.

0  |  0
zochin(103.26.193.17) 2014 оны 07 сарын 27

er ni diilenhi olonhi ni iimerhuu shuu, orgui yum bicheegui bna, nezee shudraga tur, niigemtei boloh ve? daanch dee, shudarga,ardchilsan niigem baiguulj bna, shudraga baiya l daa geseer 20 garui jil boloo, yah yostoi ve?

0  |  0
Bi(188.217.37.249) 2014 оны 07 сарын 27

Baliar yumnuud , zuw amidarch boldogguimuu . Mongolchuudiin solongoschuudad durguig ashiglaad hun luiwardaj bolno gej bodoo yu baliar luiwarchid ur huuhdee aldah hurtel ersdeltei dee luiwar ged eh .zaawal ergej tologddog horwoo shuu

0  |  0
энхээ(202.126.89.251) 2014 оны 07 сарын 27

авилгач луйварчид хулгайч нар бол тус тусдаа ойлголт биш яг адилхан ойлголт юм шээ.гаалийнхан мэргэжлийн хяналтынхан ,татварынханы үнэн нүүр царайг жинхэнэ илчилсэн байна даа. шууд нүднээ харагдаж байна ш дээ.наадуул чинь бүгд хоорондоо холбогдчихсон бүгдээрээ бие биесээ барьцаалаад бас барьцаалагдчихс ан учраас хууль бус юм хийхэд хараа хяналт байхгүйээ.дээр нь хууль цагдаагийнхан бас эрүүгийнхэн нэмэгдэж байгаан.гэхдээ юманд хугацаа бий гэгчээр муусайн авилгач хулгайч нарын хоногийн тоо гүйцнээ гайгүй харж л байгаарай.энэ бүдүүн гахай ч гэсэн эхлээд өөрөө авилга өгч мэргэжлийн хяналтад ороод дараа нь авилга авч хөрөнгөжөөд одоо луйвар залилан гээд бүх л шатаараа дамжаад яваа паразит л байна шдээ? чааваас.гадаады

0  |  0
зочин(202.21.106.104) 2014 оны 07 сарын 27

төрийн албанд мөнгө олж авах зорилготой ажиллаж байгаа үүн шиг олон хүмүүс байгаа шүү тэдгээр хүмүүс анхаараарай энэ бол эхлэл бөгөөд сургамж гэдгийг мартуузай

0  |  0
zochin(103.26.193.15) 2014 оны 07 сарын 27

bas ineedtei ni barilgiin tysgai zuvshuurul medeed baidag sonin shyy.

0  |  0
zzzz(103.26.193.1) 2014 оны 07 сарын 27

ganz neg hugiin hunees bolj solongost baigaa heden myangan Mongolchuudiin ner hundiig bodolzoh l yostoi!

0  |  0
Mongol huu(202.21.106.167) 2014 оны 07 сарын 27

Neg muu kimiig ingexed zugeer. Manaixaniig so-doo muuhai daramtladag sh dee. Bi neg muu kind gol garguulj l bsn

0  |  0
mhg(122.201.24.2) 2014 оны 07 сарын 27

mergejliin hyanaltiinhan gej daramtlagchid mungu salgagchid l baidag shdee ,yag ajilaa hiideggvi ,ali 89 onii juramaa bariad yavdag esvel jijig gazar hamgiin tom baiguullagat tavidag shaardlagaa tavidag ,teriigee taviad l yum bolohgvi bna geed mongo nehdeg ,Ondognii hadgalah hugatsaa gehed l odoo mordoh 90 onoos hoish gargasan standart bolovsruulaagvi yum bnalee shdeetegsen murtluu shalgah yumaa l hiih geed bdag hend ch hereggvi daramttai mungunii shunaltanguud

0  |  0
b(202.131.225.197) 2014 оны 07 сарын 27

manai Mongolchuud neeree hunees garahgui yanz bur zali avir luivar hahuul garah yumaa... iim bolohoor yaj ene uls oron hogjih ve dee... ter huurnuudiig odoo tsagdaa n shalgaad buruugui geed l yavuulna bizde. heden tsaasnii hahuul ogood l nam. shuuh ch bas adilhan. neeree heleh ug alga

0  |  0
Lily(180.235.184.200) 2014 оны 07 сарын 27

Ichdeggui durakuud bhiimaa. Ene toriin alba gej nuser zavaan apparatiig tsooloh heregtei. Ter tatvariin heden avgai huuhnuud bol ed naraas ylgaagui tsaisan garuud bdag shuu dee.

0  |  0
zochin(103.26.193.4) 2014 оны 07 сарын 27

ESTOI BULAI MUUHAI YUM AA.EHNER NI YAMAR ZAVAAN ICHGYYRGYI SUVDAG BABA YAGA VE.HELEH YG ALGA.

0  |  0
unen(182.160.2.122) 2014 оны 07 сарын 27

Мэргэжлийн Хяналтын газар тарах хэрэгтэй. Авилгалд идэгдсэн газрыг татан буулгаж, яамдуудад нь шилжуулэлж орон тоог багасгах

0  |  0
unen(182.160.2.122) 2014 оны 07 сарын 27

Unen shuu ene baitugai ym bgaa. Dandaa tuhain companiin zardlaar gadaadad zugaalda, avilga avdag tegehgui bol importiin medegdel ogdoggui tarah estoi gazar bol Mergejliin hynalt shu,

0  |  0
fghjkloij(122.254.115.76) 2014 оны 07 сарын 27

yasan shulj xaxuul avch xandaggyui pizda nar be bvr ger bvlere shvv shorond xorij dvvjil novshnuudiig

0  |  0
zochin(182.160.36.106) 2014 оны 07 сарын 27

ymar aimshigiin luiwarchin be.shorond ni hiigeed hvnii hohiroliig ogooch.

0  |  0
mongoliin irgen(202.179.10.54) 2014 оны 07 сарын 27

луйварчдаа болил доо Монголын Мэргэжлийн Хяналт Гаалийн ажилчид бүгд ийм зүйл хийж суудаг хэрэг үү Луйвар хийнэ бас авилга авна луйвар хийснийхээ төлөө төрөөс бас цалин авна

0  |  0
GUEST(103.26.193.3) 2014 оны 07 сарын 27

Тоо нь дотор үсэг гэхчээр иймэрхүү новшнууд цөөхөн байгаасай

0  |  0
zochin(202.126.89.210) 2014 оны 07 сарын 27

awilgagui turiin nuur tsarai ni ene uu nudnii bulai. elbegdorjid handah heregtei bas dorligjawt.

0  |  0
zochin(202.126.89.210) 2014 оны 07 сарын 27

awilgagui turiin nuur tsarai ni ene uu nudnii bulai. elbegdorjid handah heregtei bas dorligjawt.

0  |  0
хмм(103.26.193.17) 2014 оны 07 сарын 27

Монголчууд минь ээ. Ингэж амьдрахаа болиочээ. Ядаж улсынхаа нэр сүрийг бодмоор юм даа. Өмнөөс нь бүр нүүр улайчихлаа.

0  |  0
Top