Машинаасаа 27 сая төгрөг алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Энэ сарын 14-ний өдөр эд зүйл хулгайд алдагдлаа гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид  очиж шалгахад 27.000.000 төгрөг алдсан хэрэг гарсан байна.

Уг хэрэг “Нарантуул” захын урд зогсоолд Төв аймгийн Заамар сумын харъяат иргэн Б “Starex” автомашинтай зогсож байх үед анхаарлыг нь сарниулан гар цүнхтэй мөнгийг нь авсан байна. Энэ хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд иргэд та өөрийн эд зүйлдээ хянуур болгоомжтой хандахыг анхааруулж байна.

                                                                                                                                      Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top