МСЭ шинэчилсэн дүрмээ баталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Өнөөдөр Иргэний танхимд МСЭ-ийн XVI их хурал боллоо. Уг хурлын үеэр МСЭ-д хамрагддаг зөвлөлийн гишүүд шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт хийсэн эвлэлийн дүрмийг санал нэгтэйгээр дэмжин баталлаа. Дээрх дүрэмд удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 11 байхаар, удирдах зөвлөлийн бүрэн эрхт хугацааг дөрвөн жил гэж тусгасан байна.

Хөдөө орон нутгийн төлөөлөл болох “Увсын өнгө” сонины эрхлэгч, мөн аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Б.Батхүү “XVI их хурлаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлыг үр дүнг дүгнэн өнгөрүүллээ. Хурлын үеэр өөрчлөлт орсон дүрмийг батлан гаргалаа. Мөн хэвлэл мэдээллийн зургаан салбар болгон хуваан тус бүрээс удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор хуралдаж байна. Нийт удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгосноор урьд жилүүдээс илүүтэйгээр үр дүнтэй, сэтгүүлчид болоод тэдний эрх ашгийг хамгаалсан олон ажил хийгдэнэ гэж бодож байна. Түүнчлэн энэхүү хурлаас хүсэж буй хүлээлт бол орон нутгийн сэтгүүлчдийн анхаарч эрх ашгийг нь хамгаалах явдал юм. Увс аймагт хэвлэл мэдээллийн гурван байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд түүнд 20 гаран сэтгүүлчид ажиллаж байна. Сэтгүүлчид бичсэн нийтлэл материалаасаа болж шүүхийн хаалга татан, эрүүгийн хэрэг үүсэх явдал багагүй гарч байна. Тиймээс МСЭ-ээс тэдний эрх ашгийг хамгаалах, өмгөөлөх тал дээр арга хэмжээ авах, хэрвээ үнэхээр сэтгүүлчийн буруугаас болсон бол үүнд нь зохих хариуцлагыг хүлээлгэдэг байхад анхаарах хэрэгтэй гэх саналыг илэрхийлэх байна” хэмээлээ. 

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top