Жастин Каплад уучлал үзүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр гурван хүнд уучлал үзүүлээд байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүсээд байсан "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Каплаг мөн хорих ялаас чөлөөлсөн гэх мэдээллэл гараад байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулахад "Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд ялаас чөлөөлсөн батламж гардуулсан. Тэр дунд гадаад хүн байгаагүй. Ташаа мэдээлэл байна" гэсэн тайлбар өглөө. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top