Бага насны хүүхдүүд гал алдсан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Хан-Уул дүүргийн зайсан дахь Соёмбот уулын доод энгэрт энэ сарын 19 ны өдөр түймэр гарсныг тус дүүргийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийхан унтраасан байдаг. Тэгвэл тус түймэр ямар шалтгааны улмаас гарсан болохыг цагдаагийн албан хаагчид шалгаж үзэхэд бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ.

Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй байх заалттай учир тэдний эцэг,  эхэд хариуцлага тооцохоор болсон байна. Тиймээс бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байх, хүүхдээс лаа, шүдэнз, асаагуурыг нуух хэрэгтэйг ОБЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top