Санамж бичиг байгуулсны үр дүн гарч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “МКIT” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр нар 2015 оны 5 дугаар сарын 27-нд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу дүүргийн Иргэний танхимын тодорхой тооны ажилтнууд сургалтад хамрагдаж эхэлсэн.
Гол зорилго нь Чингэлтэй дүүргийн иргэд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 200 албан байгууллага, төрийн 4000 албан хаагчийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах, тус төвөөсбэлтгэгдсэн боловсон хүчнийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Санамж бичиг байгуулсанаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мэдээллийн технологийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэдээлэл судалгаа хийх, хамтран ажиллах, дүүрэг болон Солонгосын төрийн үйлчилгээнд амжилттай хэрэгжиж буй мэдээллийн технологийн шийдэл үйлчилгээг нэвтрүүлэх, туршлага, солилцох, сургалтын төв нь дүүргийн зүгээс шаардлагатай сургалт захиалсны дагуу холбогдох сургалтыг албан хаагчдад хийх зэрэг 8 зүйлийг хэрэгжүүлэхээр болжээ.





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top