Өршөөлийн хуулиар МАН-аас дахин 3 хоногийн нэмэлт завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

УИХ-ын чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаравчлах асуудлаар гишүүд бхйр сууриа илэрхийллээ. Нэмэлт өөрчлөти йн талаар хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганаар яаралтай оруулж ирэх хэрэгтэйг гишүүд хэллээ. 
Ингээд Хууль зүйн байнгын хороо өршөөлийн хуулийн зүйл заалт тус бүрээр санал хураалгах хэрэгтэй учир Өршөөлийн хууль дээр МАН-аас дахин 3 хоногийн нэмэлт завсарлага авлаа.

Харин одоо Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлээлцэж эхэллээ. 
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төсвийн тодотголоор мэдээлэл хийж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.151) 2015 оны 10 сарын 11

MAH-in hovshnuud.

0  |  0
Top