Ц.Нямдорж: Би худалдагдахгүй. Насны эцэст нэр, нүүрээ барж яахав

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  өчигдөр  оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.  Энэ үеэр түүний хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛ-үүдийг хураангуйлан хүргэе.


 

  • Шинэ засаг байгууллагдсанаас хойш шинэ томилогдсон хүмүүсийн хувьд одоо бол ид ажилтайгаа танилцдаг үе л дээ. Би мэднэ. Эхний хэдэн сар ажилтайгаа танилцах, дасах, бодлогоо томъёолдог. Энэ мэт ажлууд хийгдэж байгаа учраас одоо араас нь шүүмжлээд байх төвөгтэй.

 

  • Би 70, 72-тай бүрэлдэхүүнд өмнө нь ажиллаж байсан. Одоо 65-тай бүрэлдэхүүнд байна. Нэг талаасаа төвөгтэй л дөө. Ялсны маргааш, нөгөөдөр нь гоё байдаг мөртлөө дараа нь ажил хийгээд эхлэхээр хэцүү.

 

  • Х.Бадамсүрэн уул уурхайн салбарт гайгүй бэлтгэгдсэн боловсон хүчин. Төвөгтэй албан тушаалд очиж байгаа учраас цаашид энэ хүний сайн ажиллана гэсэн баталгааг би өгч чадахгүй. Чин үнэнийг хэлэхэд зориг зүрх шаардсан ажилд очлоо. Том дарга нартай санал зөрөлдөж асуудалд хандах олон асуудал босно. Үүнийг чадах эсэх нь одоогоор оньсого. 

 

  • Төр засгийн хянан шалгах чадвар нь  их мууджээ.

 

  • Би Эрдэнэтийн асуудлаар тохироонд ороод яахав дээ. Худалдаж авсан эх үүсвэрийн асуудал л      миний анхаарлыг дээд зэргээр татаж байна. Энэ хугацаанд өдөр, шөнөгүй намайг балбаж байна шдээ. Өнгөрсөн долоо хоногт би хоёр хэрэг үйлдчихлээ.  "Эрээний хилийг хаа" гэж Нямдорж Хятадын Засгийн газарт захидал бичсэн болж таарлаа. Хоёр нь "Эрдэнэтийн удирдлагууд ажилчдын цалингаа нэмсэн чинь Нямдорж эсэргүүцэв" гэж. Гэтэл цалин нэмсэн асуудлыг би мэдээгүй л байгаа байхгүй юу. Түүнчлэн Эрдэнэтийн талаар үнэн дуугарсан хүн бүрийг намнах зорилготой сайт хүртэл гарсан байна.

 

  • Би худалдагдахгүй. Өдий хүртлээ худалдагдаагүй байж насны эцэст нэр, нүүрээ барж яахав. 

 

  • Зөвхөн "Эрдэнэт" дээр биш Монголд эрх мэдэлтнүүдийг хамарсан зохион байгуулалттай олгархи тогтолцоо өнгөрсөн дөрвөн жилд биежсэн байна. 

 

  • Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрөө өөрийгөө дэвшүүлдэггүй юм аа. Нам гээч юм нь дэвшүүлнэ шдээ. Нам дэвшүүлэхгүй гэвэл дэвших боломжгүй.

Одоохондоо надад Эрдэнэтээс өөр бодож байгаа юм алга.

 

  • Би түрээсийн байранд амьдарч байна.Миний өөрийн өмчлөлийн байр зусланд байгаа.

 

  • Улс төрд байя гэж бодож байгаа бол оффшор дансгүй байх гэдэг зарчмыг би ярьж байгаа.

 

  • Би хуулийн байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа бүх байгууллагын хуулийг шинэчилсэн. Би Хилийн цэргийг Хилийн цагдаа болгоё гээгүй. Харин ч би амиа тавин хамгаалдаг. Монголын дотоод аюулгүй байдлыг хангаж байгаа гол хүчин чинь энэ шүү дээ.Үүнийг харин ч бэхжүүлэх ёстой байтал юун татан буулгах вэ.

 

  • Урд айл зэс, нүүрс машин дээр хүртэл татвар ноогдуулчихлаа. Ийм хүнд цаг үед далай ламыг залах  цаг нь мөн байсан юм уу.  Урд айлын хамгийн их ярьдаг асуудал нь X-дугаар богдыг тодруулах тухай асуудал шүү дээ.

 

  • Би Монгол улсын гүйцэгдэхгүй тагнуул.

 

  • Н.Алтанхуягийн засаг унаагүй байсан бол Эрдэнэтийн асуудал ингэж шогтохгүй байсан. Би Н.Алтанхуягийг мэднэ.

 

  • Ц.Элбэгдоржийг хоёр удаа Ерөнхийлөгч болоход нь  Н.Алтанхуяг сонгуулийн компанит ажлыг нь удирдаж явсан хүн шүү. Сайханбилэгийг өлгийтэй байхад нь улс төрд хөтлөн оруулж олон жил хажуудаа хэвтүүлчихээд сүүлд нь мөргүүлсэн хүн.Би энэ талаас нь Н.Алтанхуягийг өрөвддөг. 

Бэлтгэсэн: Б.Алтжин

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muugii(202.179.23.59) 2016 оны 12 сарын 07

taniig demjij huleej bga mash olon hun bga mongoliin ard tumen tand ajiliin amjilt husie

0  |  0
иргэн(122.201.31.70) 2016 оны 12 сарын 07

Нямдорж хулаа яриад байна уу хүрэлбаатар худлаа яриад байнө уу.Чойжилсрэнгээсавсан гэх 6 байрныхаа учрыг олчих.Хүрэлбаатар худлаа ярьсан бол нэр төрөө сэргээлэгэхээр шүүхэд ханд тэгсэн нөхцөлд шударга юм байна гэж ойлгоё

0  |  0
Баадай(202.9.41.136) 2016 оны 12 сарын 06

Зөв өөрийн шударга байр сууриндаа л байгаарай. Үр хүүхдүүдийнхээ бахархал. Ард олон чинь үнэлэх л болно.

0  |  0
Зочин(121.168.26.232) 2016 оны 12 сарын 06

Ер толгой сайтай Шударга хун шуу еренхийлегч болгочихвол ч унэн ярисан хун ешеетэй гэдэг угийг олон хун баталж хэлдэг болчихжээ

0  |  0
zochin(122.201.24.52) 2016 оны 12 сарын 06

Ene setgvvlch chin hvni yarj bgaa yumig oilgohgvi bnleste zailuul gej

0  |  0
Улс тор судлаач. (66.181.185.85) 2016 оны 12 сарын 06

Асуудалд улс эх орны том онцгоор харж, шийдвэр гаргаж байгаа таньд талархал илэгхийлье.

0  |  0
irgen(112.72.11.124) 2016 оны 12 сарын 06

chi muu baas elbegeetei niileed yaj yaraglal hiilee. martaagvi bgshvv ard tvmen

0  |  0
Иргэн (103.57.95.208) 2016 оны 12 сарын 06

Сэтгүүлч ээ хүний ярьсныг ядаж зөв сийрүүлээч. Түрээсийн гээгүй ашиглалтын зардлаа төлж байгаа гэсэн. Нямдоржийг дэмжинэ ээ

0  |  0
Зочин(43.228.130.106) 2016 оны 12 сарын 06

Түрээсийн байраа л больчих л доо хаха

0  |  0
Болор(27.123.214.113) 2016 оны 12 сарын 06

Өдий насны,он удаан жил/насаараа төрд ажилласан/ийм хүн ерөнхийлөгч болоход болохгүй гэх газар үгүй

0  |  0
zochin(203.232.114.210) 2016 оны 12 сарын 06

Ene hin shug ajlas medeed hiij baigaa hun baigas yum u .uneniin helheer gutgeed muulaad baidag. Udii nasnii hund ed hurungu mungu bailgui yahav. Gehdee busad shigee eh ornoo hudsldaj bayajaaguin unen.

0  |  0
Цэвэр агаар(202.179.29.147) 2016 оны 12 сарын 06

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
ZOCHIN(112.225.134.157) 2016 оны 12 сарын 06

NYAMDORJ ERON UNEN ZOV YUM HELEED BDAG SHUU SAID BHDAA ARAIL IIM IH ALUURCHINGUUD MGOLD BGAAGUI SHUU.NYAMDORJIIG ERON BAINGA DEMJIH HEREGTEI.

0  |  0
ZOCHIN(112.225.134.157) 2016 оны 12 сарын 06

NYAMDORJ ERON UNEN ZOV YUM HELEED BDAG SHUU SAID BHDAA ARAIL IIM IH ALUURCHINGUUD MGOLD BGAAGUI SHUU.NYAMDORJIIG ERON BAINGA DEMJIH HEREGTEI.

0  |  0
Зочин(103.229.122.172) 2016 оны 12 сарын 06

Монголчууд хэдхэн луйварчдад идүүлээд хэвтэж байхдаа таарсан ард түмэндээ.Өрөвдмөөр.Дотроо хэрэлдээд л, гаднаа хятадууд нэг муухай харахад л дальдчаад л,

0  |  0
зочин(103.10.21.66) 2016 оны 12 сарын 06

энэ нэг юм одоо дандаа л тв-р шударга царайлаад сууж байдаг болж худалч хүний нээрэээ олоон гэж

0  |  0
зочин(202.21.106.152) 2016 оны 12 сарын 06

Энэ маш сайхан ярилцлага боллоо.Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг чадварлаг удирдаж амжилт гаргасан хүнээ эргээд мөргөдөг байна шүү.Алтанхуяг БатҮүл хоёрын хичээл зүтгэлээр амжилтанд хүрчихээд ,үнэхээр хүний үнэргүй чанаргүй

0  |  0
Tur(150.129.142.34) 2016 оны 12 сарын 06

Nyamdorjiig uhen uhtlee demjih bolnoo.

0  |  0
Х э хэ хэ(124.158.77.8) 2016 оны 12 сарын 06

Хятадын бууны нохой болсон Нямдоржийн 2 нүүр гаргадагийг хүн бүр андахгүй,Түрээс төлдөггүй түрээсийн байр гэж байдаг уу, 21 дүгээр сургуулийн ар дахь хаусаа хэнийх гэх вэ.Дорлигжав, Алтанхуяг та 3 нэг түрийвчтэй биз дээ

0  |  0
Жирийн иргэн(150.129.142.199) 2016 оны 12 сарын 06

Ероосоо Нямка гаа еронхийлогчид дэвшуулье. Путин шиг олигархуудтай тэмцэж магадгуй. Рекетуудийг дарж явсан туршлагатай шд

0  |  0
nergui(202.126.91.217) 2016 оны 12 сарын 06

shudraga turtei baiya gewel hymdorjid itge

0  |  0
Top