Долдугаар сарын нэгэнд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2017 оны 06 сарын 28

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар боллоо. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой их цэвэрлэгээдолдугаар сарын 1-ний өдөр буюу ирэх бямба гарагт болно.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компанид хамтран оролцох юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны 50 метр газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээгхийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж ажиллана. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад бүрэн хяналт тавих бөгөөд цэвэрлэгээ хангалтгүй хийсэн газруудад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм.Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, хороод, СӨХ-дыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.42.168) 2017 оны 06 сарын 28

ЗА ТЭГЭЖ НАРШИЖ ҮХЭХЭЭ Ч БОЛИХУУ ДАА ХУУЧНААР БОЛ КОМУНИСТ СУБОТНИК ХЭДЭН ХҮН ЦУГЛААД ХУУШУУР ИДЭЭД Л ТАРДАГ ЭД ДЭЭ.

0  |  0
Top