Хилийн цэргийн 0130 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явууллаа

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундынпрокурорын газраас "Шинэчлэн батлагдсан хуулийг хэрэгжүүлэх онцлог, анхаарах асуудал, тулгамдаж буй асуудал болон хүндрэл бэрхшээл” сэдэвт сургалтыг Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид зохион байгуулжээ.

Сургалтаар шинэчлэн батлагдсан "Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” тэдгээртэй холбогдон гарсан журам, эрх зүйн баримт бичиг, шийтгэлийн хуудсын хөтлөлтийн талаар Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах нарт мэдээлэл өгсөн байна.

Мөн энэ үеэр прокурорууд сургалтанд оролцогч эрх бүхий албан тушаалтнуудынасуултанд хариулт өгч, харилцан ярилцжээ. 


 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

irgen [ 43.228.128.195 ]      |     9-р сарын 13 -нд, 07:18 минутанд

сүржин гарчигтай даржин мэдээлэл