Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Захиргааны шүүхэд ажиллав

2017 оны 09 сарын 19

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Захиргааны шүүхэд энэ сарын 15-ны өдөр ажиллалаа. Тус ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар багтсан юм.

Ажлын хэсгийнхэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус бүрийн "Нээлттэй танхим”, "Үйлчилгээний төв”-д ажиллаж, шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцлаа. 

Энэ үеэр тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар, хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор нар өөрийн шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн хэргийн хөдөлгөөний хяналт, шинжилгээг сайжруулах үүднээс хэрэгжүүлж буй "Бүртгэл мониторингийн апплейкшн”-аа танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top