Сайхан хөмсөгтэй болохын тулд мөнгө үрэх хэрэггүй

Хөмсөг бол хүний царайг тодруулж, цэгцтэй харагдуулдаг гол зүйл. Бүсгүйчүүд өтгөн, сайхан хөмсөгтэй болох гэж шивээс хийлгэдэг. Шивээс нь хэт зурмал харагдах, өнгө нь зохихгүй байх зэргээр олон сөрөг талтай. Тэгвэл уншигч танд хөмсгөө гэрийн нөхцөлд, богино хугацаанд өтгөн болгох аргуудаас хуваалцъя.

-Өндөгний шарыг сайтар хутгаад хөмсгөндөө түрх. 10-15 минут байлгаад хүйтэн усаар угаагаарай. Долоо хоногт 1-2 удаа энэ аргыг хэрэглэхэд үр дүнд хүрэх болно.

-Орой бүр оливийн тосыг хөмсгөндөө түрх. Е витаминаар баялаг энэ тос нь хөмсгийг хурдан ургуулна.

-Сонгины шүүсийг хөмсгөндөө түрхээрэй. Нэг жижиг сонгиныг хэрчиж шүүсийг нь шахаад хөмсгөндөө түрхэж 3-5 минут иллэг хий. Дараа нь бүлээн усаар угааж арилгана. Энэ аргыг үр дүнд хүртлээ хэдэн ч удаа хэрэглэж болно.

-Хөмсгөө шивүүлээд та санаа амар явж, цагаа хэмнэж болох ч шивээс тань нэг мэдэхэд мода биш болсон байх вий. Хөмсөгний шивээсний хэлбэр, өнгө өөрчлөгдөж байгааг та анзаарсан байх. Өөрийн тань жинхэнэ хөмсөг мода болж байгаа цаг ирснийг мартуузай.

-Шивсэн хөмсөг таныг хэдэн насаар овортой харагдуулдаг. Арилгуулах гээд очлоо гэхэд та олон удаагийн лазер шарлаганд орох болно.

-Та хөмсөг, нүдний контур, уруулын хүрээ шивүүлэх гэж байгаа бол сайн бодоорой. Хөмсгөө шивүүлсэн хүн бүрийнх тас хар харагддаг. Энэ нь хүн болгоны үс, нүүр царайны өнгөнд зохих болов уу.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

irgen [ 62.167.114.16 ]      |     1-р сарын 18 -нд, 09:37 минутанд

er ni shivyylsen homsogtei hymyys muuhai haragddag shdee, baigaa umaa evteihen yanzlaad l boloo shdee

Go to top of page