Ж.Алтаншагай: Би багадаа хурдан морь унадаг байсан. Гэхдээ шөнө уралдаж байгаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 24

Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарч нийгмийг цочроогоод байгаа юм. Ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэд хэдэн ноцтой хэрэг гараад байгаа. Тэгвэл жүжигчин Ж.Алтаншагай хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж, өөрийн фэйсбүүк хаягаараа “live” хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд болох хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд бүгд хамтдаа нэгдье. Би өөрөө охин хүүхэдтэй надад сүүлийн үед гарч байгаа хүүхдийн хүчирхийллийн тухай хэргүүд үнэхээр хүнд тусч байна. Бяцхан хүүхдүүдэд бяр чадлаа гаргаж, тэднийг хүчирхийлдэг аймшигт хүмүүс Монголд бий боллоо . Өмнө нь би иймэрхүү хэрэг гарч байгаа тухай сонсож байгаагүй. Гэтэл сүүлийн үед хүүхэд хүчирхийлэх явдал дэндлээ. Би багадаа ах нартаа загнуулаад морь унадаг байсан. Гэхдээ би шөнө уралдаж байгаагүй. Хурдан морь уралдуулах нь Монголын дархлаа. Гэвч сүүлийн үед арай хэтэрлээ. Хууль хэнд нь үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм. Монголд хууль үйлчилдэг, үйлчилдэггүй гэж хоёр янзын хүмүүс бий болоод байна. Хүүхдээр хурдан морь унуулаад бэртээчихээд 100 мянган төгрөг төлөөд л зүгээр өнгөрчихдөг боллоо. Бүх зүйлийг торгуулиар шийдэх гээд байх шиг байна. Бид хүүхдийн төлөө тэмцэнэ. Тэмцлийн ямарч хэлбэрт шилжиж магадгүй. Сүүлийн үед маш олон хүүхэд алга болж байна. Тэдний цөөхөн хэд нь л олддог. Хүүхэд наймаалдаг гэмт бүлэглэл бий болчихсон юм уу. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ хууль хяналтын байгууллага анхаарал хандуулах цаг боллоо. Гуравдугаар сарын 31-нд бүгд хамтдаа тэмцмээр байна. Хүний хүүхдийг хүний хүүхэд гэж битгий бодоорой. Гудамжинд ганцаараа явж байгаа хүүхэд байвал заавал анхаарал тавьж, эцэг эх нь хаана байгааг асууж бай. Хувиа хичээсэн зан битгий гаргаарай. Үр хүүхэд, ирээдүйн хүүхэд, дүү нарынхаа төлөө тэмцэж гуравдугаар сарын 31-нд болох жагсаалд оролцоосой гэж хүсч байна.  Наадам болоход Сүхбаатарын талбай хүмүүсээр дүүрдэг. Түүнтэй адил хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалын үеэр Сүхбаатарын талбай тэмцэгч нараар дүүрээсэй гэж хүсч байна. Ухаант ахан дүүс та бүхнийгээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдээч ээ гэж хүсч байна” гэлээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шаа шаа(202.9.40.76) 2018 оны 03 сарын 25

Хөдөөний шөнө уралддаг аалзнууд зайлаарай зөв юм ярисан байна

0  |  0
hodoonii zaluu(202.9.42.98) 2018 оны 03 сарын 24

zaa haranhui shono mori tarlaad l davhij l baidagshd yun surtei yum mongolchuud hotiin hun boloh gej uilee uzetsgeeh yum daa tegsniihee orond gudamjind tarisan hogoo tseverlej sur bas hodoo gadaa yavahdaa bitgii hog tariad baigal buzarlaad bai

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 03 сарын 24

yzeegui ymaa ih l yzej bna daa

0  |  0
Сурэн(64.119.21.193) 2018 оны 03 сарын 24

Би багадаа хурдан морь унаж бсан. Гэхдээ овол, хавар уралдаж узээгуй.

0  |  0
Zochin (104.4.160.133) 2018 оны 03 сарын 23

Zuv

0  |  0
Zochin(103.57.94.56) 2018 оны 03 сарын 23

Bi bagadaa hurdan mori unaj baisaan,zarim ued moridoo shunu nemnej baigaad huls avdag baij bilee gej....

0  |  0
Top