Коби Брайнтын хүүхэлдэйн кино Лос Анжелесын наадмаас хасагдлаа

АНУ-ын Лос Анжелес хотод болж буй Хүүхэлдэйн киноны наадам Коби Брайнтын амьдралаас сэдэвлэсэн “Хүндэт Сагсан бөмбөг” киног хасах шийдвэр гаргажээ. Алдарт сагсан бөмбөгч Коби Брайнт 2003 онд Колорадо мужийн Ийгл хотын зочид буудалд байрлаж байхдаа зочид буудлын үйлчлэгч 19 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож байсан нь ийнхүү хасах шалтгаан болсон байна. Хэдийгээр шүүхээс түүний гэм буруугүйг тогтоосон ч Change.org цахим хуудаст 200 гаруй хүний гарын үсэг бүхий гомдол ирж, Коби Брайнтын хүүхэлдэйн киног хасчээ.

“Энэ шийдвэр үнэхээр гэнэтийн шийдвэр байлаа. Энэ киног бүтээхдээ хүүхэлдэйн киноны хүчтэй бөгөөд энгийнээр үзүүлэх чадварыг ашиглан олон нийтэд хүргэхийг зорьсон студийн хамт олонд баярлалаа” гэж Коби Брайнт мэдэгдэлдээ дурджээ.

Тухайн цаг үедээ шуугиан тарьж, мэргэжлийн замналд нь хар толбо үлдээсэн энэ үйл явдал сагсанбөмбөгийн спорт болон олон нийтэд олон асуулт үлдээн хоцорсон юм.

Лос Анжелесийн хүүхэлдэйн киноны наадмыг зохион байгуулагчид энэ шийдвэрийг ёс суртахууны хариуцлага хүлээх, олон нийтэд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд чухал нөлөөтэй алхам гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Коби Брайнтын амьдралын замналаар бүтээсэн “Хүндэт сагсан бөмбөг” хүүхэлдэйн кино Академийн наадмын шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд ялалт байгуулан “Оскар”-ын алтан баримал хүртсэн билээ.

Б.Азаа

zindaaa.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page