АТГ: Албан тушаалтнууд зээл олголтод НӨЛӨӨЛСӨН эсэхийг шалгаж байна

2018 оны 12 сарын 07

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа Авлигын эсрэг өдрөөр хийхээр хойшлуулаад байсан. Тэгвэл арванхоёрдугаар сарын 9-нд ням гарагт таарч байгаа тул өнөөдөр /2018.12.07/ тус мэдээллээ хийж байна. Хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. АТГ хурлаар өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулна гэлээ.

Хэвлэлийнхэн сүүлийн үед нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар албаны хүмүүсээс тодруулж байна. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг тодруулахад, "2018 онд зээл авсан компаниудтай холбоотой асуудлыг шалгаж байгаа" гэж мэдэгдэв. АТГ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниуд журмын дагуу авсан эсэх, албан тушаалтнууд зээл олголтод нөлөөлсөн эсэх, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байгаа ажээ.

АТГ-аас өгч буй дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр замчин (202.179.31.20) 2018 оны 12 сарын 10

УБТЗ-ЫН дарга Жигжиднямаагийн асуудал юу болсон бэ.

0  |  0
Top