Гүний худагтай айлуудад ус ашиглах дүгнэлт гаргуулахыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний дотор Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж  ажиллахыг мэдэгдсэн байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас “Гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өрөмдмөл худгийг битүүмжилж хуулийн хариуцлага тооцохыг анхааруулж байна” гэжээ. Хувьдаа гүний худагтай айлууд нь ихэнхдээ ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top