И-Баримтын системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотойгоор түр салгажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

НӨАТ-ын буцаан олголтын ebarimt.mn цахим сайт нь өчигдөр /2019.03.05/ 23:00 цагийн үед алдаа зааж, иргэдийн бүртгүүлсэн урамшууллын мэдээлэл алга болж, энэ тухай цахим орчинд мэдээлэл цацагдсан. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн, бүртгэлийн дугаар тэг заасан нь олон нийтийг гайхшруулахад хүрсэн билээ.

Энэ талаар Татварын Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэгээс тодруулахад “И-Баримтын системд хөгжүүлэлт хийгдсэнтэй холбоотойгоор өчигдөр орой сүлжээг түр салгасан. Сүлжээг 23:00 - 23:50 цагийн хооронд түр салгасан байгаа. И-Баримтын серверт иргэдийн мэдээлэл хадгалагдаж байдаг учраас мэдээлэл устах, алга болох боломжгүй юм” гэсэн тайлбар өглөө.

Одоогийн байдлаар И-Баримтын цахим сервер хэвийн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top