Леди Гага саятан найз залуугаа ил болгов

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04


33 настай дуучин Леди Гагаг жүжигчин Брэдли Купертэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэж хэсэг шуугисан. Гэхдээ дуучин бүсгүй өөр найз залуутай гэдэг нь тодорхой болсон билээ.

Леди Гага Майамид найз залуутайгаа амарч явахдаа бусдаас нуугдалгүй байж, саятан найз залуугаа папарацчидад харуулжээ.

Бизнесмен Майкл Полански нь “Facebook”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Шон Паркерын “Parker Group”-ийн ерөнхий захирал юм. Тэрбээр “Parker Foundation” сангийн буяны үйлстэн юм.

Майклын найз нөхдийнх нь ярьснаар Леди Гага, Майкл нар эхлээд сайн найзууд байжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Little monster(202.126.89.61) 2020 оны 02 сарын 05

Галзуу хатан маань нөхөрт гарахнээ ❤❤

0  |  0
Top