Супер модель Ирина Шейк арт дилер Вито Шнабелтай болзож яваад папарацуудын дуранд өртжээ. “Daily Mail”-д мэдээлснээр тэд Нью-Йоркийн гудамжаар зугаалаад Вито Шнабелийн байр руу орсон байна.
Тэд маск зүүж, заримдаа түүнийгээ авч, хоорондоо ярилцан карантиныг үл тоон зугаалсан нь ямар учиртай байв? Фэнүүд нь тэднийг хөл хориог үл тоон уулзсан учир ажлын бус өөр харилцаатай гэж таамаглах болжээ.
Вито Шнабель нь Лив Тайлер, Деми Мур, Эмбер Херд, Хайди Клум зэрэг алдартай эмэгтэйчүүдтэй болзож байсан юм. Тэрбээр Хайди Клумтай хамгийн удаан буюу гурван жил үерхжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Orosiin haltar baga