Тэрүнофүжи дохёнд гарах ёслол үйлдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр (2022.05.06) Токио хотын Номиносүкүнэ сүмд дохёнд гарах ёслол үйлдлээ.

Уг нь ёкозүна цол хүртсэнийхээ дараах Токио башёгийн өмнө ёслол хийдэг ч цар тахлын улмаас Зуны тэмцээн болж хойшлогдсон байна.
 


Мөн өнөөдөр Сүмо бөхийн холбооноос энэ Ням гарагт эхлэх Зуны тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг гаргалаа.

Ёкозүна Тэрүнофүжи эхний өдөр комүсүби Дайэйшёо, хоёр дахь өдөр маэгашира Такаясүтэй таарсан.

Аварга өнгөрсөн тэмцээний дундуур зүүн өвдөг, баруун шагайгаа гэмтээгээд тэмцээнээс гарсан. Түүний багш Исэгахама ояката “Хаврын тэмцээний өмнөх үеэс биеийн байдал сайн байгаа. Угаасаа архаг гэмтэл нь илааршаагүй хойно хянамгай барилдахаас өөр арга алга. Бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд оролцсон. Зуны тэмцээнд барилдана гэж өөрөө хэлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top