Сурагчдын амралт зургаадугаар сарын 3-аас эхэлнэ

2022 оны 05 сарын 09

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт зургаадугаар сарын 3-аас эхэлнэ.

2021-2022 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлын хичээл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эхэлсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид энэ улиралд найман долоо хоног хичээллэнэ. Харин дунд болон ахлах ангийнхны хувьд гуравдугаар улирал есөн долоо хоног үргэлжлэх юм.

Тодруулбал,
 

  • Бага ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд,
     
  • Дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 10-нд амрах хуваарьтай байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ээр хичээлийн жилийг гурван улиралтай болгосон.

Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top