Агаарын бохирдол холестерины хэмжээг нэмэгдүүлдгийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

БНХАУ-ын Жянсу мужийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд PM2.5 нарийн ширхэгт тоосонцор цусан дахь муу болон сайн холестерины тэнцвэрийг богино хугацаанд алдагдуулдаг болохыг тогтоожээ.

“Scientific Reports” сэтгүүлд бичсэнээр, өмнөх судалгаагаар PM2.5-аас нарийн ширхэгтэй тоосонцор өндөр настнуудад алкоголийн бус элэгний өөхлөлт, тэнэгрэх өвчин үүсгэдэг болохыг тогтоосон байна. Хятадын эрдэмтдийн судалгаанд 48 орчим насны 197 мянган хүн оролцжээ. Тэд 2015-2020 оны хооронд тогтмол эмчийн үзлэгт орж байсан байна. Судалгаагаар PM2.5 нарийн ширхэгт тоосонцор холестерины хэмжээг нэмэгдүүлэг болохыг тогтоожээ. Ингэснээр, муу холестерин гэгддэг бага нягтралтай липо уураг бий болоход нөлөөлдөг байна. PM2.5 нарийн ширхэгт тоосонцор триглецидийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон нь өмнөх судалгааны дүнтэй зөрчилдөж байна. Эрдэмтэд судалгаануудын үр дүнгийн ялгаа нь оролцогчдын тоотой холбоотой гэж үзэж байна. Хятадын эрдэмтдийн явуулсан судалгаа нь одоогоор PM2.5 тоосонцор болон холестерин хоорондын холбоог судалсан хамгийн том судалгааны ажил болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top