Жирэмсэн эмэгтэй бохир агаараар амьсгалах нь ямар үр дагавартайг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

 

Жирэмсэн эмэгтэй PM2.5 тоосонцроор бохирдсон агаараар амьсгалахад хүүхдийнх нь оюуны үзүүлэлтүүд буурдаг болохыг БНХАУ-ын Фуданийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

“Ecotoxicology and Environmental Safety” сэтгүүлд бичсэнээр, РМ 2.5 тоосонцорт 50 гаруй химийн найрлаг агуулагддаг байна. РМ 2.5 тоосонцор уурагт хэрхэн нөлөөлдөг болохыг судлахын тулд 1292 жирэмсэн эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Хүүхдүүдийн оюуны чадварыг тогтоохын тулд оролцогчдыг зургаан сартай жирэмсэн байх үед болон хүүхдүүд нь дөрөв болон зураан нас хүрсэн үед Векслерийн тестэд хамруулсан байна. Судалгааны дүнгээс үзвэл, жирэмсний эхний гурван сард РМ 2.5 тоосонцорт бага өртсөн эхчүүдийн хүүхдүүд сэтгэлгээний өндөр үзүүлэлттэй байсан бол бохир агаараар амьсгалж байсан эхчүүдийн хүүхдүүдийн оюуны үзүүлэлт бага байжээ. Гэсэн хэдий ч жирэмсний хоёрдох болон сүүлийн гурван сард РМ 2.5 тоосонцор хүүхдүүдийн оюуны чадварт нөлөөлөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top