Сын Ри хоёр бүсгүйтэй зэрэг болзож байгаад баригджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

 

Big Bang хамтлагийн дуучин асан Сын Ри Бали арал дээр хоёр эмэгтэйтэй зэрэг болзож байгаад баригдсан тухай Dispatch мэдээллээ. 

Сын Ри өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэгэн бүсгүйтэй албан ёсоор харилцаагаа эхлүүлжээ. Тэрээр найз бүсгүйдээ Балид хамтдаа аялахыг санал болгосон бөгөөд хосууд есдүгээр сарын 21-25-ний хооронд Балид очихоор тохиролцжээ.

Харин хоёр дахь бүсгүйтэй өмнө нь болзож байсан бөгөөд есдүгээр сарын 7-ний өдөр санаандгүй байдлаар тааралдснаар харилцаагаа сэргээсэн байна. Дөрвөн жилийн дараа уулзаж буй тэд хамтдаа оройн зоог барихаар тохиролцсон бөгөөд Сын Ри есдүгээр сарын 25-28-ний өдрүүдэд хамтдаа Бали явахыг санал болгожээ. 

Сын Ритэй холбоотой эдгээр бүсгүйчүүд инстаграмаар нэгнээ дагадаг бүсгүйчүүд байжээ. Хоёр дахь бүсгүй Балид ирмэгцээ өөрийн инстаграм хуудаснаа стори оруулж эхэлсэн байна. Үүнийг эхний бүсгүй хармагцаа Сын Ритэй хамтдаа явсан газрууд нь мөн болохыг таньж, хоёр дахь бүсгүйгээс Сын Ритэй явж байгаа эсэхийг нь лавласнаар энэхүү явдал ил болжээ. Балид байх хугацаандаа хоёр бүсгүйг яг ижил газраар дагуулан явж, яг ижилхэн хоол идэхийг санал болгон, ижил үгтэй хайрын мессеж бичиж байсан нь мөн ил болжээ. 

Олон нийт Сын Ригийн гаргасан энэхүү үйлдэлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж эхлээд байна. 2020 оны нэгдүгээр сард биеэ үнэлэхэд зуучилсан, бэлгийн хүчирхийллийн тухай хуулийг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан тэрээр 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2021 оны хоёрдугаар сард суллагдсан тэрээр шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх нь ихсэж, охид бүсгүйчүүдтэй нэр холбогдон, хийсэн хэрэгтээ огтхон ч гэмшсэн шинжгүй байгаа нь олны эгдүүцлийг хүргэсээр байгаа ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.36) 2023 оны 10 сарын 05

Сэтгэцийн эмгэгтэй

0  |  0
A(66.181.184.205) 2023 оны 10 сарын 04

Estoi butexgui gar bn

0  |  0
so(59.153.115.49) 2023 оны 10 сарын 04

shir yumaa

1  |  0
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 04

Энэ одоо яасан донтой кимчи вэ

0  |  0
45(139.5.217.100) 2023 оны 10 сарын 04

засрахгүй ээ

0  |  0
Top