Саудын Араб "Экспо 2030"-ыг зохион байгуулах эрх авлаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

Саудын Арабын Рияд хот дэлхийн Экспо-2030 үзэсгэлэнг зохион байгуулах эрх авчээ.

Дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий арга хэмжээг зохион байгуулах эрхийн төлөө БНСУ-ын Бусан, Италийн Ром хотууд өрсөлдсөн байна. Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг, олон сая хүн, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг эл арга хэмжээг зохион байгуулах эрхийг Рияд 119 саналаар авсан бол Бусан 29, Ром 17 санал авчээ.

Саудын Араб Экспо-2030 үзэсгэлэнг 2030 оны аравдугаар сараас 2031 оны гуравдугаар сарын хооронд зохион байгуулах санал гаргаад байна. Рияд Экспо-2030 одоо баригдаж буй Салман хааны нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй болно. Нийт 226 павильоныг бөмбөрцөг хэлбэрээр байгуулах ба үүгээр бүх оролцогчдод тэгш боломж олгоно гэж тооцоолжээ. Үзэсгэлэнгийн төсөв нь 7.8 тэрбум ам.доллар байх аж.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 11 сарын 30

solongosuud ukrain israiliig demjij baigaad aluullaadaa.Tegeegui bol solongosiin pusan yalah bolomj 2 jiliin umnu 79% tai baisan.Tur zasagiin buruu bodlogiinh n gor garlaa.Palestinii asuudlaas bolood buh islamiin ornuud solongosoos nuur buruulsan, ukrainii asuudlaad bolood oros hyatadiin nuluunii ulsuud bolon afrikiin ornuud solongosoos nuur buruulsan.Kimchinuud amaa barisan ch het oroitjee zailuul.

0  |  0
Top