Ц.Цогбадрах УАШТ-д ГУРАВ ДАХЬ удаагаа түрүүлэв

2024 оны 01 сарын 14

“Хүч”-ийн Т.Тулга, “Алдар”-ын Ц.Цогбадрах нарын 65 кг дахь өрсөлдөөн сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татаж буй. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах өрсөлдөгчөө ялж, аваргалсан бол өнгөрсөн жил Т.Тулга хариугаа аван түрүүлж байв.

Энэ жилийн УАШТ-д ч тэд учраа бүрээ шороодуулсаар финалд дахин таарлаа. Ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай энэ барилдаан ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм.

Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртэв.

Шинэхэн гавьяат Т.Тулгын хувьд 2:1-ээр хожигдож яваад цаг дуусахын өмнө шийдсэн мэх хийсэн ч дутуудаж, зөрүүлэн оноо алдсанаар ялагдсан юм.

Энэ жингийн хүрэл медалийг “Аваргууд академи”-ийн Т.Түвшинтулга, “Цаст тайга” клубийн Н.Ганбаяр нар хүртлээ.

Н.Ганбаярын хувьд “Шандас”-ын Я.Үржинжавд 5:4-өөр хожигдож яваад цаг дуусахтай зэрэгцэн ялалтын оноо авч чадсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top