79 кг-д Э.Бямбадорж түрүүллээ

2024 оны 01 сарын 15

Чөлөөт бөхийн УАШТ өчигдөр /2024.01.14/ өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 79 кг-д “Шандас” клубийн тамирчин, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга Э.Бямбадорж түрүүллээ. Тэрбээр шигшээд “Хасу мегастарс” клубийн А.Дөлгөөнийг 7:2-оор буулгаж авав.

Тэд өмнө нь нэг удаа тааран барилдахад Э.Бямбадорж ялсан бөгөөд энэ удаа ч ялагчаар тодорлоо.

Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, ДАШТ-ий VIII байрын шагналт А.Дөлгөөний хувьд 2022 онд УАШТ-д түрүүлээд сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль дээр бууж байна.

Энэ жингийн хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны Б.Сундуйжадамба, “Хантайшир” клубийн Б.Мөнхдаваа нар хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top