ДОРНЫН ЗУРХАЙ: Тэрсүүд өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 20

Аргын тооллын 3 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 11

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 06.55-19.05
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 3 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 11, Найралт эх одтой, харагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. Тэрсүүд. Хаврын хугас дунд болох улирал (11ц 3м) эхлэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top