С.Жавхлан: Хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол 90 жилийн түүхтэй чинь ярина шүү

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлсэн үгийг хүргэе.

-Усан бороо их орсон намар орой ургац хүнд байгаа эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байгаа юм байна. Миний бие хэдийгээр улс орныг хэцүү байдлаас гаргаж чадна гэсэн итгэл найдвар харагдаагүй учраас огцруулах саналыг дэмжиж байгаа. Энэ Засгийн газар байсан байгаагүй ч ямар ч нэмэргүй. Уг нь өнөөдөр багш нарын цалинг нэмэх асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй яасан юм бэ. Үер усны асуудал, нийгэмд тулгарч байгаа маш том том асуудлаар ээлжит бус чуулган зарлаач. Яагаад үүнийг хэлэлцэхгүй байгаа юм бэ. Гэтэл түүний оронд нэг жилийн өмнө бурхан шиг тахиж гаргаж ирсэн хүнээ буг шиг үзээд, огцруулах гээд дайраад байгаа юм бэ. Засгийн газар чадамжгүй байсан. Юу ч хийгээгүй гэдгийг шууд хэлье. Би дараагийн томилгоог маш сайн ажиглана, анхаарна. Шахна. Дараагийн томилгоонд та бүхний энэ намын хэрүүл чинь намаа биш, Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаж ирээрэй. Хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. Жавхлан хэдий ганцаараа боловч түмэн олонтойгоо хамт хянана шүү. Хэрвээ оффшор данстай, зөвхөн хувь ашиг, ах дүү төрөл саднаа боддог хүнийг томилвол би энэ ордноос чинь гарахгүй хашгирна шүү. 10 хоногийн дотор томилгоогоо хийгээрэй, та нар. 


 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. Тэдний яриаг үргэлжлүүлэн хүргэж байна. 



Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бараадии.(182.160.2.110) 2017 оны 09 сарын 09

Дөрвөд жавхаа манай буриадын дээлийг өмсчихөөд тэнэгрэхээ больчих, за. Буриад нөхөр тэнэгтэж байна гэж харагдахыг буриадууд хүсэхгүй шүү.

0  |  0
зочин(66.181.182.232) 2017 оны 09 сарын 09

Дөрвөдүүд найзынхаа араас хутга шаана ,матна,зувчуулна,муу зүйл хийгээд байнга нэрээ цэвэрлэж явдаг үндсэн характертай хүмүүс

0  |  0
mgl(183.177.109.38) 2017 оны 09 сарын 08

90 жилийн түүхтэй нь ярина гэдгийг нь ойлгосонгүй. гишүүн болсноос түүхтэй ярих хэмжээний эрх мэдэлтэн болсон юмуу. ямар бурхан биш

0  |  0
mgl(139.5.218.162) 2017 оны 09 сарын 08

yahander oor yah estoi yum naad omhii tolgoitoi yuch setgehee baitsan mangaruudaa enenees oor yaj yatih yum javhlan bol bas mongoloo boddog shuu dorvod baij bolno naad hujaaguudaas chine deer shuu duugui suuj bolohgui duugarcj bh heregtei

0  |  0
зззззз(202.9.43.167) 2017 оны 09 сарын 07

Дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш Угийн нэг увайгүй увс зан нь нямдорж энэ хоёроос л гарна шүү Ниргэсэн хойно нь дандаа хашгирч лайк ГОРЬДОГЧ НАР

0  |  0
Алимаа(66.181.179.227) 2017 оны 09 сарын 07

Жавхлан гишүүнээр гээд хэлчье Та түүхтэй ярих хэн бэ????? үгээ мэдэж цээж ярилаа жоохон ч болов ном сөхөж уншиж бай хий хоосон хөөрцөглөж байхаар

0  |  0
Zocnin(202.9.42.106) 2017 оны 09 сарын 07

Yamar vnen vgtei ym,be?

0  |  0
ZOCHIN(103.26.195.9) 2017 оны 09 сарын 07

javhlan.gej.neg.yam.ard,.tumni.umnuus.oligtoi.duugarahgui.yam erdenetiin.asuudlyg.heleltseh.ued.MAHAHGIIN.tald.SANAL.ugch>TENEGTSEN tuunees>hoish>JAVHLANG.unelehee>bolison>shal>teneg>amitan>bna>lee

0  |  0
Очир(59.153.114.243) 2017 оны 09 сарын 07

Зөв

0  |  0
Top