Б.Пүрэвдорж: УИХ-ын шинэ гишүүд хэтэрхий их ямба сууж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах УИХ-ын чуулган ширүүхэн үргэлжилж байна. Үг хэлж буй гишүүд хоёр талын байр суурийг илэрхийлсээр байна.  

 


 

Н.Амарзаяа: Засгийн газраа огцруулах тухай ярьж байгаа нь нэг бодлын эмгэнэл ч юм шиг. Намынхаа том зовлонг улсын том зовлон болгож төрийнхөө ордонд ярьж суугаад харамсаж байна. Засгийн газраа байгуулаад нэгхэн жил болж байна. Энэ хугацаанд харин ч сайн ажилласан. Ард түмэн ч тэгж хэлж байна лээ. Хариуцлага тооцож ч чаддаг засаг гэдгээ харуулсан. Нэг сайдаа огцруулаад өөр хүнийг томилж чадсан. Иргэд Засгийн газарт бухимдаагүй, харин УИХ-ын гишүүд хуралдаа суудаггүй, бусдын кноп дардаг, эрх үүргээ хэрэгжүүлдэггүй байдалд бухимдалтай байгаа шүү. Тийм учраас Засгийн газрын огцруулах асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй.

Н.Энхболд: Ард түмний итгэлийг бид даахгүй байна. Лав энэ удаа даасангүй. Огцруулах үндэслэлүүдийн тухайд дандаа бидний олонхиороо ярьж байгаад шийдсэн асуудлууд байгаа. Тийм шийдвэрийг тэр үед гаргалцчихаад одоо энэ Засгийн газрыг огцруулна гэж би хэлж чадахгүй. Би парламентын 80 хувийг дангаараа авсан нам сөрөг хүчинтэйгээ нийлээд Засгийн газраа унагаж байсан түүхийг санахгүй байна. Энэ нь Засгийн газрыг огт огцруулж болохгүй гэсэн үг биш. Гагцхүү нам дотроо асуудлаа ярья гэсэн байр суурьтай байсан.

 

С.Эрдэнэ: Хасах өсөлттэй байсан эдийн засгийг аваад 5.3 хувьтай болгосон гэж өнөөдөр яриад байна. Ингэж худлаа ярих хэрэггүй. Ямар эдийн засаг хүлээж авсан нь ил тод бичээстэй байгаа. Хоёрдугаарт, эдийн засгийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайндаа өсгөөгүй. Энэ нь нүүрсний үнэ өссөн, борлуулалт нэмэгдсэнтэй л холбоотой өсөлт.

Б.Пүрэвдорж: МАН-ын 65 гишүүний 41 нь шинэ гишүүн. Тэдний дунд Засгийн газрын бүтэлгүй үйл ажиллагааг дэмжиж байгаа нэг хэсэг байна. Зарим нь хэтэрхий их ямба сууж байна. Хэт их эрх мэдэлд хүрчихлээ гэж андуурч байна. Зарим нь сонгогчидтойгоо уулзахдаа “Чамайг хэн сонго гэсэн юм” гэж байна. Зарим нь жаазтай зургаа бэлэглэж байна. Энэ бүхэнд чинь ард түмэн маш дургүйцэж байгаа шүү гэдгийг хэлье. Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажиллаж байгаатай санал нэг байгаа. Өргүй болгоно гэж гарч ирчихээд өр нэмж тавьсан. Тийм учраас Засгийн газрын хийсэн ихэнх ажилд дургүйцэж, эгдүүцэж байгаа. Төрийн албыг 60 тэрбумаар үнэлсэн, албан хаагчдыг хоморголон халсан, төсвийн мөнгийг концессоор хэдэн сайдууддаа өгсөн зэрэг асуудал нь энэ засгийг огцруулахад хангалттай үндэслэл. 



 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 08

ARD IRGEDEE HAIRLAJ EH IRONOO GESEN SETGELTEI HVN HOL YWNA MAN IIG ZORIGTOI ITGELTEI SHUDARGA AMLLALTAA BIEKVVLENE GEJ SONGISONO TEGEHED MAN ARD IRGEDRVVGEE NULIMSAN OSHIGOLSON OORSDOOSOO BOLSON

0  |  0
??????(66.181.160.89) 2017 оны 09 сарын 08

Манай аймгийн хоёрыг хэлчдэг байна шдээ цаана нь зөндбөн фактууд байгаашдээ уг нь

0  |  0
sos(202.179.24.220) 2017 оны 09 сарын 08

Amarzaya avgai zail aa gej bodoh yum doo.

0  |  0
Kkk(202.9.43.97) 2017 оны 09 сарын 08

Ooroo shinekov bizdee. Ooriigoo xeleed baigaamuu

0  |  0
шшш(139.5.216.76) 2017 оны 09 сарын 07

za chi ch yuuv, zugeer uuruu zail

0  |  0
Top