Я.Содбаатар: Гарын үсэг зурсны төлөө буруутгаж, дарамталсан

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нарын яриаг хүргэе. 

 


 

Ө.Энхтүвшин: Энэ цаг үед уг нь бид 80 сая малаа энэ өвөл яаж авч гарах вэ, үр тариа, хадлан тэжээл юу болж байна, хоёр сарын дараа төлөх бондын өрөө яах вэ гэдэг асуудлыг ярьж байх ёстой байлаа. Тиймээс цаг үеэ олоогүй гэж хэлэх гээд байна. Энэ Засгийн газрын хийсэн бүхнийг эцсийн эцэст 65-ын бүлэг маань л чиглүүлж өгсөн. Энэ 65 гишүүн тэгвэл ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ. Засгийн газар руугаа бүх юмаа чихчихээд ямар ч гэмгүй үлдэх юм уу.

Тиймээс би дотроо юмаа ярья гэж мөн ч их гуйсан даа. Удирдах зөвлөл, бага хурал дээрээ ярих ёстой байсан. Хоёр сарын дараа намын их хурал болно. Тэр үед шинэ намын дарга гарч ирнэ. Тэр хүн нь Ерөнхий сайд болоод Засгийн газраа байгуулаад яв л даа. Хоёрхон сар хүлээчих.

Г.Тэмүүлэн: Ард түмэн МАН-д асар их итгэлийг олгосон. Энэ хүлээлт битгий талаар болоосой гэж би бодож байна. Уг нь нэг жил гэдэг Засгийн газарт хариуцлага тооцоод байх, дүн тавиад байх хугацаа биш. Шүүмжлэх асуудал мэдээж байгаа. Өргөс авчихсан юм шиг нэг өдөр бүх юм засарна гэж юу байх вэ. Засаг солигдвол эдийн засаг дахин сэргэхгүйгээр унаж магадгүй. Засгийн газар огцроод сайжирдаг бол 16 засаг солигдоод юу хожсон юм бэ. Лай ланчгийг нь ард түмэн үүрч байсан шүү. Ийм байдал бүү давтагдаасай гэж би хүсч байна. Засгийн газар огцроод хэзээ ч сайн зүйл болж байгаагүй.

Н.Цэрэнбат: Гишүүд минь ээ, олгой хагаравч тогоон дотроо байя. Тэгээгүйн улмаас одоо бид 60 тэрбумынхан гэдэг нэр хочтой боллоо. Өнөөдөр өмнөх 10 жил талбай дээр хашгирсан биднийг муухай харагдуулах муу нэр биеллээ олох гэж байна. Энэ нэр биднийг дахиад 10 жил муухай харагдуулах гэж байна.

Я.Содбаатар: УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Гэтэл түүнийх нь төлөө намын одоогийн удирдлагаас буруутгаж, яллах гээд байгаа хандлага ажиглагдаж байна. Амаргүй дарамттай тулгарч байж гарын үсэг зурсан. Концессын асуудлыг бүлэг дээр хоёр удаа ярьсан. Бүлэг дээр энэ концессыг боль гэж шийдвэр гарсан. Гэтэл одоо хамт шийдчихээд одоо буруутгалаа гэж яриад байна. Тийм юм болоогүй. УИХ дахь МАН-ын 65 гишүүн хагараагүй, хуваагдаагүй. Харин олонхи нь Засгийн газартайгаа хариуцлага тооцох тухай л ярьж байгаа болохоос сөрөг хүчинтэйгээ нэгдээд, хуйвалдаад байгаа асуудал байхгүй ээ. Цаашид МАН-ын бүлэг бурууд хатуу байж, хамтдаа цаашаа явах тухай л яриа. Түүнээс биш, алдаа бүхнийг нь хаацайлах тухай яриа байж таарахгүй.

Ч.Улаан: Өнөөдрийг хүртэл би аль ч туйлыг хатуу баримтлаагүй байсан. Гэхдээ шийдвэр гаргах мөч ойртоод ирэхээр асуудлууд тодорхой болж байна. Гэхдээ ойлгомжгүй байдлууд гарч байна. Гэтэл тусгай хяналтын дэд хороо яахаараа нээлттэй, хэн хүссэн нь ороод сууж болдог юм бэ. Тэр хурлын явцыг тус хорооны гишүүн биш, шал өөр хүн зарлаад яриад байгааг ойлгохгүй байна. Энэ бүхэн эцсийн дүндээ У.Хүрэлсүхийг буруутгахын төлөө яваад байна уу даа гэж харагдаж байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоход дэмжиж байсан. Гэвч энэ хүнийг систем нь дарж унагалаа. Аливаа бохир, буруу систем ямар ч сайн хүнийг чирдэг юм байна. Тиймээс бид өөрчлөлт, зарчмын шинэчлэл хийхээс аргагүй болжээ. 


 

 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zool(112.72.11.115) 2017 оны 09 сарын 08

Ulaan.ulaan booronhii

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 09 сарын 08

30-аад жилийг иймэрхүү байдалтай өнгөрөөлөө. Яагаад бид нэг дороо хий эргээд байна? Хариулж цөхөх юм ердөө ч байхгүй. Хүн төрж өсөж том болж төлөвшөөд бие хүн болдог шиг ”улс үндэстэн”-д ч гэсэн төлөвшдөг бололтой. Үүнд 30 жил багадах юм шиг байна. Хэд хэдэн үе солигдож багагүй ”юм” үзэж байж байж бид төлөвших юм шиг. Нэмэгдхүүний байрыг соливол... гэдэг шиг бид юуг ч өөрчилж чадахгүй нь. Бидэнд үндэстний ” дархлаа-үнэт зүйл” гэдэг байхгүй болж. Байхгүй болсоор ч удаж. Төрийн сүлд өршөөг!

0  |  0
bibli(66.181.177.173) 2017 оны 09 сарын 08

DALANZURGAAGAAS OOR SHINE HUMUUS ZASAGT ORVOL HUVIIN OS HONZONTOI SETGETSIIN OVCHTEI HUMUUS ORNO

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 09 сарын 08

улаан мэтийн адгийн шаарууд байна

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 09 сарын 08

содбаатарыг дарамтлах багадана. нүгэл чинь нүүрээр чинь гарч нүхэнд унаж мэдэнээ чи .чинзориг ялгаагүй гөлийсөн хүүр

0  |  0
зочин(119.40.100.66) 2017 оны 09 сарын 08

битгий гоншгоно

0  |  0
ььььь(66.181.179.232) 2017 оны 09 сарын 07

улаан 2 узууртэй зуу

0  |  0
zochin(43.242.243.246) 2017 оны 09 сарын 07

ENE Sodbaatar olon jil UIKH d suulaa yu ch khiigeegyi shuu dee. Khurelbaatar Sodbaatar , kheruulch OYUNCHIMEG, GARAMJAV , SARANGEREL OYUNERDENE gekh metiig yakh gej UIKH d gargabaa songogchdoo dandaa khuurna

0  |  0
armi(103.26.194.17) 2017 оны 09 сарын 07

hulgaich geed daramtlj baigaamy

0  |  0
86(103.26.194.17) 2017 оны 09 сарын 07

UURHAIN NOOTS HEDEN JILIIN DARAA ASHGAA OGOHIIG YAG ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG TEGEHEER UURHAIN BIYE DAASAN HUULTAI BOLJ IIM DARAMT GARDAGIIG BOLIULAH HEREGTEI

0  |  0
zochin(49.98.163.34) 2017 оны 09 сарын 07

gariin useg zurj bgaa matreal aa ug useggui unchij shalgah chin uuriin chin aldaa yum bich uu ...ern tegeed uuriin aldaag hun d tohoh sanaa chin odoo gonshogn.d hereggui de...

0  |  0
zochin(49.98.163.34) 2017 оны 09 сарын 07

gariin useg zurj bgaa matreal aa ug useggui unchij shalgah chin uuriin chin aldaa yum bich uu ...ern tegeed uuriin aldaag hun d tohoh sanaa chin odoo gonshogn.d hereggui de...

0  |  0
Top